Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан боллоо DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Баяр наадмын галын сорилго барилдаанууд эхэлжээ DNN.mn Элдэв
  • “Стагфляцын шинж тэмдгүүд арилаагүй тул бодлогын хүүг бага зэрэг нэмэх нь оновчтой” Аж үйлдвэр, эдийн засаг
  • БНСУ Азийн хөлбөмбөгийн АШТ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлж нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэх нь | ДААМ.МН Элдэв
  • Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Оны эцэс хүртэл 11 мянган хүн залилангийн ХОХИРОГЧ болох магадлалтай Элдэв
  • Талибууд Панжшерийн нэгэн иргэний арьсан дээрх шивээсийг хуулжээ Түлш, эрчим хүч

Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Энэ ослын шалтгаан нөхцөл болон хэрэг мөрдөлтийн талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

ЦЕГ: ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛСЭН Ч МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭНЭ

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан осол өчигдөр бүртгэгдсэн. Одоогоор хэрэг мөрдөлтийг эхлүүлж, холбогдох хүмүүсээс байцаалт авч байна.

Шалгалтын ажил хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Учир нь энэ осол хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой учир мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны дараа хэрэг бүртгэл нээнэ.

Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд хэргийг ХУД-н цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Барилгын компани болон гүйцэтгэгч компаний нэрийг мэдээлэх боломжгүй. Эхний ээлжид Онцгой байдлын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа ослын талаар мэдээлнэ” гэх хариулт өглөө.

МХЕГ: ХАБ ХАНГААГҮЙГЭЭС ОСОЛ ГАРСАН ЭСЭХИЙГ ТОГТООНО

Мэргэжлийн хяналтын газраас осол гарсан барилгын ажлын талбайд шуурхай дуудлагын дагуу очиж, ажилласан байна. Тус ослын шалтгаан нөхцөлийг тодорхой болсон эсэхийг тодруулахад МХЕГ-аас урьдчилсан дүгнэлт гаргасан. Цаашид стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нь тогтоогдвол дүгнэлтийг боловсруулж хуулийн байгууллагад өгнө гэлээ.

Кран осолдсон шалтгаан нь цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй байна. Краны хийц, эд анги, угсралт гэмтэлтэй байснаас осол гарахад хүрсэн болохыг албаны хүмүүс хэллээ.

Тиймээс аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй. Мөн кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.

ШШҮХ: ЗАДЛАНГИЙН ХАРИУГ 14 ХОНОГИЙН ДОТОР ГАРГАНА

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн задлангийн хариуг 14 хоногт гаргана гэх тайлбарыг өглөө. Тухайн нас барсан хүмүүсийн цогцсыг задлангийн хариунд үндэслэн хэрэг бүртгэлд хавсаргах аж. Одоогийн байдлаар хариу гараагүй ирэх ирэх сарын 5-ны дотор хариу гарах болохыг албаны хүмүүс хэлэв.

Задлан шинжилгээний дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж тус ослын хэрэг мөрдөлтийн ажил хойшилж магадгүй байгаа аж.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ГОМДОЛ ГАРГАСАН

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс “Хүннү 2222« хорооллын хажууд байрлах барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанид гомдол гаргасан байна. Учир нь тухайн залуус эрүүл саруул байсан төдийгүй 100 хувь бүрэн бус техник хэрэгсэл ашигласнаас осол гарсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм байна. Кранд даруулан нас барсан 20 настай талийгаачийн нагац эгчийн хэлснээр тус компанид болон цагдаад гомдол гаргасан. Ар гэрийнхэн нь гомдолтой байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийг хаах хүртэл арга хэмжээ авахыг хүсч байгаагаа хэлсэн юм.

Мөн тус осолтой холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ хууль эрхзүйн талаас ар гэрийнхэнд нь үнэ төлбөргүй хуулийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Мэдээ Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гамшиг, эрсдэл, цар тахал, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Нийгэм, иргэн, гэр бүл, Хууль, эрх зүй, Элдэв

Post navigation

Previous Post: Дэлхий нийт олон сорилттой тулгарч буй үед ч Брикс-ийн түншлэл бэхэжсээр байна DNN.mn
Next Post: Майкрософт компани орос хакеруудын кибер халдлага хийсэн тайланг гаргав

Холбоотой мэдээ

  • Гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого тэрбумаар өсчээ Мөнгө, санхүү, даатгал
  • ЖДҮ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд байдалд оржээ Мөнгө, санхүү, даатгал
  • Амбер Хердийг дэлхийн хамгийн зөв царайны төрхтэй хүн гэв Элдэв
  • Бусдын тээврийн хэрэгслээс 1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлжээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL