Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт 190.117 иргэн хамрагджээ DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • 2021-2022 оны хичээлийн жилийн ХААЛТ өнөөдөр болно Ажил хэрэг, байгууллага
  • “Өдрийн сонин”-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй Нийгэм, иргэн, гэр бүл
  • Зүүн болон төвийн аймгуудын нутгаар ААДАР БОРОО орно Ажил хэрэг, байгууллага
  • Говь Каравансерай амралтын газарт шөнийн одод ажиглах арга хэмжээ болох гэж байна Элдэв
  • Тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь АЛДАА БИШ, БЭЛГЭДЭЛ гэв Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • МХЕГ: Барилга, байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын эзэмшигчид дараах ҮҮРГИЙГ ХҮЛЭЭНЭ Элдэв

“УИХ-ын гишүүд сумын заан, дүүргийн цол яриад суух цаг нь биш”

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүдийг баяр наадмын тухай хууль хэлэлцэх цаг нь биш хэмээн та шүүмжилсэн байна лээ. Эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээг та хэрхэн харж буй талаар ярилцлагаа эхлүүлье?

–Сүүлийн хоёр жил ковидтой байлаа. Цар тахал арай гайгүй болсон ч Эрээнд маш их хэмжээний ачаа түгжирч байна. Үүнээсээ болоод Монголын аж ахуйн нэгжүүд улам л хүндрээд байна. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэд хүндэрнэ гэдэг цаад утгаараа Монгол улсын эдийн засаг бас амаргүй үед явж байна гэж дүгнэж болно.

Сүүлийн 30 жилийн хугацаанд шийдлээ олоогүй олон асуудал байна.Үүнд УИХ-ын гишүүд илүү толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулж явах ёстой.

Гэтэл сүүлийн бараг хоёр долоо хоногийн хугацаанд баяр наадмын тухай хууль гээд л хэлэцээд байх юм. Хэлэлцэж байгаа асуудлыг нь аваад үзэхээр “тэр аймгийн тэр бөхөд тийм цол өгчихмөөр байна” гэх ч юм уу жалга довны шинж чанартай асуудал хэлэлцээд байна. Дээр нь морины сэрвээний өндөр хэлэлцээд явах нь зөв үү, буруу юу. Ерөнхийд нь дүгнэхэд манай парламент маань жаахан учраа олохгүй яваад байна.

Эрээн дээр хилийн гацаа үүсч, нүүрсний экспорт зогссон байна. Энэ үед УИХ баяр наадмын тухай хуулийг батлах, хэлэлцэх ямар ч зав байх ёсгүй шүү дээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гишүүд зөвхөн бөхийн цол, морины сэрвээний өндөр ярьж байгаа нь асуудлаа ерөөсөө олж харахгүй байгаагийн илрэл.

Монгол Улсын бүх юм болоод байна, сайхан яваад байна, аж ахуйн нэгжүүд нь сайхан яваад байна, иргэдэд асуудал алга гэж бодоод байгаа юм болов уу. Гэтэл Монголоор дүүрэн асуудал байна. Аж ахуйн нэгжийн хувьд хоёр жил маш хүнд жил байлаа. Зээлийн хүү, түрээс зогсоогүй. Борлуулалт нь 50 хувиар уначихсан байх жишээний. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 120 аж ахуйн нэгжүүд хүнд, Х тайлан гаргасан мэдээ явсан. Нь Монгол Улсын эдийн засаг маш хүнд байгаагийн илэрхийлэл. УИХ гол асуудлаа хэлэлцэхгүй сумын заан, дүүргийн цол гээд яриад байх зохимжгүй.

ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙГ 50 ХУВЬ  БУУРУУЛАХ ЁСТОЙ

-Төрөөс бизнес эрхлэгчдээ дэмжиж буй бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголд баяр наадам, тэмдэглэлт өдрүүд утгаа алдчихлаа. Хуулиар баталсан нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийг тоолоод үзэхээр бараг 20-иод өдөр болж байна. Зургаан сарын 1, бурхан багшийн дүйчин өдөр гээд амарлаа. Долоон сард ажлын таван өдөр амарна. Тэгээд улс тунхагласны баяр, шинэ жил, цагаан сар гээд ингээд нэмэхээр 20 ажлын өдөр буюу бүтэн нэг сар монголчууд маань амарчихаж байна гэсэн үг.

Бизнес эрхлэгч хүний нүдээр харахад баяр наадам,тэмдэглэлт өдрүүд ихдээд байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм. Энэ нь  компаниас амраад цалингаа авч байгаа хүнд маш сайхан. Гэтэл үүний цаана ажил олгогч нар тэр орлогыг хэрхэн олох вэ амраачхаар яаж ашиг орлого олох юм. Улс “та нар ажилчдынхаа цалинг тавиад амраа, мөнгийг нь бүтэн ажилласнаар бодож өг” гээд байна.  Ажил олгогч, бизнес эрхлэгч нараа бодохгүй байгаад байгаа юм л даа.

Гэтэл аж ахуйн нэгжийн гол асуудал болсон зээлийн хүү, түрээсийн төлбөр, бусад зардлууд зогсдоггүй. Тэмдэглэлт өдрүүдийг 50 хувь  бууруулах ёстой. Жилдээ 10 хоног амаръя.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд гол асуудал нь хилийн түгжрэл боллоо. Ачаа бараагаа авч чадахгүй зургаан сар, бүтэн жил ачаагаа хүлээж байгаа компаниуд ч байна. Тянжинь дээр гацчихаад арай хийж Эрээнд ирэхэд бас л  гацчихдаг. Удахгүй наадмаар ес хоног амрана. Энэ хооронд нэг өдөр ч гэсэн нэг компанийн ачаа барааг хурдан гаргаж байх ёстой. Энэ зэргийн зохицуулалтуудыг төр хиймээр  байгаа юм. УИХ, Засгийн газар иймэрхүү шийдлээ хүлээж буй ач холбогдолтой зүйл рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.

2023 ОНООС ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭНЭ

-Эдийн засгийн хямрал иргэдэд хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ? 

-Цар тахлын тухай хуулиар ипотекийн төлбөрийг хойшлуулчихсан. Иргэд сарын 600-700 мянга орчим төгрөгийг ипотекийн төлбөрт төлдөг байсан. Ковидын хуулиар энэ төлбөрийг сүүлийн хоёр жил төлсөнгүй. Инфляци 15 хувьтай байна. Гэтэл бүх төрлийн юмны үнэ, хоол хүнсний нь үнэ өсч, нарийн ногоо маш үнэтэй болчихсон. Мах бас үнэд орж байна. Тэгэхээр иргэд яаж энэ үнийн өсөлтийг даваад байна гэхээр ипотек төлөх байсан мөнгөөрөө өнөөдрөө арайхийн давж байгаа юм. 2023 оны нэг сарын 1-ээс иргэд ипотекээ төлж эхэлнэ. Харамсалтай иргэдийн дансанд тэр мөнгө нь байхгүй. Одоо аль хэдийн үрээд сурчихлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, амьдралынх нь дадал зуршил болчхож байгаа юм. Одоо буцаад өрх бүрээс сар болгон 700 мянган төгрөг гарах ямар ч боломжгүй. Гаргая ч гэсэн барааных нь үнийн өсөлт нь тэр 700 мянган төгрөгийг аль хэдийн “идчихээд” байгаа юм. Тэгэхээр муу амалж байгаа юм биш. 2023 оны нэг сарын нэгнээс эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байна.

Иргэд ипотекээ төлж чадахгүй байвал банк санхүүгийн системдээ шууд нөлөөлнө. Ингээд эдийн засгийн “цусны эргэлт” зогсох тал руу орно.

Монгол улс экспортын гол бүтээгдэхүүн болсон уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр хангалттай гаргаж чадахгүй байна. Хилийн маш том саад бэрхшээлүүд байна. Гэтэл Монгол улсад валют худалддаг ганцхан эх үүсвэр байгаа. Нөгөө уул уурхайгаас. Гол эх үүсвэр нь зогсчихоор буцаад зарлагаа зогсоож чадахгүй. Зарлагаа улс нь өөрөө үйлдвэрлээд импортоо санхүүжүүлж байна гэсэн үг. Цаад утгаараа улсын өр нэмэгдээд л байгаа юм. Гол нь шийдэл байхгүй.

-Наадмын дараа эдийн засаг хүндрэх төлөвтэйг эдийн засагчид, хэлж сануулж байна. Эрх баригчдад энэ чиглэлээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

-2023 онд эдийн засагч хүний хувьд хоёр том асуудал харж байгаа. Эхнийх нь ипотекийн төлбөр төлөөд эхлэхээр улс орныг дамнасан төлбөрийн тасалдал өсөх байх. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны гадаад бондууд төлөгдөж эхэлнэ. Хөгжлийн банкны шинэ захирал томилогдож, олон нийтийн хэлэлцүүлэг явсан. Ямар ч байсан 200 орчим тэрбум төгрөгний эргэн төлөлт хийгдсэн байна лээ. Гэхдээ үүнээс илүү их мөнгө төлөгдөхгүй л гэж харж байна.

Хөгжлийн банк чинь 2023 онд бараг 600 сая долларын буюу хоёр их наяд төгрөгний эргэн төлөлттэй байдаг. Тэгэхээр дефолтын асуудал яригдана. Хэдийгээр Хөгжлийн банк тусдаа хуультай,  аж ахуйн нэгжийн статустай явж байгаа ч гэсэн Хөгжлийн банк дефолт зарлалаа гэхэд Монгол улс зарласнаас ялгаагүйгээр олон улсад сөрөг мэдээ явна гэсэн үг. Үүнийг УИХ, Засгийн газар хэлэлцэж байх ёстой.

МОНГОЛ УЛСАД НҮҮРСНЭЭС ӨӨР ЭКСПОРТЫН ОРЛОГО БАЙХГҮЙ

-Дэлхий нийтэд инфляци өсч байна. Эдийн засгийн хямрал, инфляцийг тогтоох арга зам байна уу. Энэ чиглэлээр эдийн эрх баригчдад юуг зөвлөх вэ? 

-Монгол Улсад асуудал байна уу, байхгүй байна уу гэдгээ л УИХ-ын гишүүд ойлгомоор байгаа юм. Ойлгочихвол үүн дээрээ суурилсан бодлого зохицуулалтууд явах байх. Эдийн засагт сүүлийн 30 жилийн хугацаанд шийдэж чадаагүй асуудал бол үйлдвэрлэлийн бодлого байхгүй байна.

 –Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний чиглэлээр хувьсгал хийх тогтоолын төсөл гаргасан. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол Улсад нүүрснээс өөр экспортын орлого байхгүй, дотооддоо үйлдвэрлэл байхгүй. 2022 онд Хятадаас нарийн ногоо огурцы, помидор, оросоос өндөг, Туркээс тахианы мах, Шинэ Зеландаас хуурай сүү гэх зэргийг хэрэглээд байна шүү дээ. Ерөнхийлөгч хүнсний хувьсгал гээд бодлогоо зарлаж байгаа нь зөв. Гэхдээ 2022 онд биш 1992 онд зарлах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө зарлах ёстой бодлого байхгүй юу. Төрөөс авч буй арга  хэмжээ нь 20 жилээр хоцорч, нийгмийнхээ  хурдыг гүйцэхгүй  удаан байна. Бодлого зохицуулалтаа хийхгүйгээс  болоод хөгжил гацчихлаа. Арваад жилийн өмнө Монгол Улс дараагийн Кувейт болно, Дубай болох нь гээд хөөрцөглөж байсан. Өнөөдөр хөгжлөөрөө Монголтой ойр улс гэвэл Киргизстан л үлдсэн байна. Бусад бүх улс сүүлийн 20 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжчихлөө. Удахгүй Киргизстан ч Монголыг хөгжлөөрөө гүйцэхийг үгүйсгэхгүй.

Монгол Улс уул уурхайгаа зарж, олсон орлогоороо импортоо санхүүжүүлдэг. Ингэхээр эдийн засагт шингэх юм байхгүй, ажлын байр байхгүй, ядуурал өдөр ирэх тутам нэмэгдэж, ажлын хумигдаж байна. Энэ мэтийн маш олон асуудал УИХ-ын хэмжээнд шийдэгдэх ёстой. Харамсалтай эдийн засаг руу чиглэсэн бодлого зохицуулалтаа орхигдууллаа.

-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. IPO-г хойшлуулсан нь зөв гэдэгтэй та санал нийлэх үү?

IPO хойшлуулах зарчмыг дэмжиж байгаа. Хэдийгээр валютын сангийн шаардлагаар гэж байгаа ч хойшлуулаалсан хугацаандаа AQR буюу банкуудын санхүүгийн эрүүл мэндийг зөв үнэлэх ёстой. Тэгж байж IPO буюу хувьцааных нь үнэ бодитоор гарна. Санхүүгийн байгууллагын үнэлгээ гэдэг хэцүү. Ялангуяа арилжааны банкны үнэлгээ нэгж хувьцааных нь үнийг гаргах маш хэцүү. Яагаад гэвэл тухайн зээлийг чанартай, чанаргүй хэрхэн ангилахаас тухайн банкны хувьцааны үнэ, хоёр дахин өсөх эсвэл хоёр дахин буурах эрсдэлтэй байдаг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкууд зээлээ ангилаагүй цар тахлын хуулиар, банкуудын зээлийн чанар нь хэр байгааг, нэмж эрсдэлийн сан байгуулах ямар шаардлага байгаа нь мэдэгдэхгүй байна.

IPO хийж болно, гол нь IPO хийхийнхээ өмнө системийн таван банкандаа хөрөнгийн үнэлгээ оруул гэж буй юм. Тэгэхгүйгээр зарим банкны хувьцаа хэт өөдрөгөөр үнэлэгдээд, хэт хөөсөрсөн үнээр олон нийтэд гарах эрсдэлтэй. Хэрэв тэгвэл хөрөнгийн зах зээлийн хөгжил дахиад тав арван жилээр ухрах эрсдэл бий. AQR-г Монголбанк хийхгүй гадны мэргэжлийн үнэлгээний банкууд хийнэ.

 

 

Мэдээ “УИХ-ын гишүүд сумын заан, дүүргийн цол яриад суух цаг нь биш” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Аж үйлдвэр, эдийн засаг, Ажил хэрэг, байгууллага, Биеийн тамир, наадал, Гамшиг, эрсдэл, цар тахал, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Уул уурхай, ашигт малтмал, Хоол, хүнс, Хөдөө аж ахуй, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: ХӨСҮТ: Манай улсад ХДХВ-ын халдвартай 329 иргэн байна
Next Post: Монголбанкны бодлогын хүү 10 хувьд хүрч зээл олголт зогсоход хүрлээ

Холбоотой мэдээ

  • Эмч М.Отгонбаяр: Хагас суух дасгал төгс биеийн хэлбэртэй болгоод зогсохгүй, олон өвчнөөс сэргийлж болно Ажил хэрэг, байгууллага
  • Сурвалжлага: Арилжааны банкууд ипотек, орон сууцны зээлийг хязгаарлажээ Ажил хэрэг, байгууллага
  • Холливуд-Монголын кино төсөл эхний ээлжийн санхүүжилтээ авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Даяанчийн амыг 1.9 тэрбум төгрөгөөр тохижуулна Ажил хэрэг, байгууллага
  • Дорнод аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгджээ DNN.mn Худалдаа, үзвэр, үйлчилгээ
  • Зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатлаа Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL