Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ш.Март: Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ ил гаргаснаар стресст өртөхгүй байх боломжтой Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Ойн сангийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хими, микробиологийн аргаар хийж гүйцэтгэнэ Элдэв
  • ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • НӨАТ-ын II улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай Аж үйлдвэр, эдийн засаг
  • Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна Мөнгө, санхүү, даатгал
  • “НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө аваарай” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Л.Халтар: Засгийн газраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргана Ажил хэрэг, байгууллага
  • Хотын дарга аа, Сэлбийн голоо ДАЛАН барьж хамгаалья Элдэв

ОХУ халдан довтолбол тулалдахад бэлэн байгаа хэмээн Финландын Жанжин штабын тэргүүн мэдэгдлээ

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Финланд улс Оросын зүгээс газар нутагт нь халдан довтолсон тохиолдолд тулалдахаар олон жилийн өмнөөс бэлдсэн тул хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахыг тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.

Финланд улс зэр зэвсгийн хангалттай нөөцтэйгөөс гадна хамгийн гол нь ард иргэд эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хамгийн чухал хүчин зүйл болохыг генерал Тимо Кивинен онцолжээ.

1940-өөд оны үед финүүд 1,300 км урт зурвасаар хиллэдэг зүүн хөрштэйгөө хоёр удаа байлджээ. Олон жилийн турш төвийг сахих гадаад бодлоготой явсан Финланд улс Оросын арми Украинд халдан довтолсны дараа НАТО-д элсэхээр болоод байгаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улс хэний ч хамгаалалтад найдалгүй батлан хамгаалах чадвараа өндөр түвшинд хадгалсаар иржээ.

“Бид Украинд өрнөж байгаатай ижил дайнд олон жилийн өмнөөс системтэй бэлдсэн. Украин улс Оросын хувьд зажлахад хатуу хоол болж байгаа бол Финланд ч бас адилхан байх болно” гэж Кивинен ярьжээ.

ЗХУ-ай хийсэн хоёр удаагийн дайнд Финландын зуун мянга орчим иргэн алагдаж, газар нутгийнхаа 10 хувийг алдаж байжээ. 5.5 сая хүн амтай тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 280,000 бол 870,000 бэлтгэгдсэн нөөцтэй гэнэ.

Европын олон орон дэлхийн хоёрдугаар дайны дараа хугацаат цэргийн албаны журмаа цуцалж байсан бол Финланд одоог хүртэл хэвээр хадгалж байгаа. Европтоо хамгийн хүчтэй их бууны зэвсэглэлтэй Финланд улс 370 км хүртэл тусгалтай далавчит пуужингийн хангалттай нөөцтэй болжээ. Тус улс үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулдаг нь НАТО-гийн олон гишүүн орныхоос өндөр үзүүлэлт ажээ.

Хельсинкийн эрх баригчид АНУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн аварга Lockheed Martin компанид дөрвөн шинэ байлдааны хөлөг онгоц, 64 ширхэг F-35 сөнөөгч онгоц захиалжээ. Мөн 2,000 орчим дрон захиалж, өөрийн бүтээсэн агаарын довтолгооноос хамгаалах системийг ОХУ-тай залгаа хил дээрээ байрлуулахаар төлөвлөсөн аж.

Тавдугаар сарын 18-нд Финландын батлан хамгаалах яамнаас явуулсан санал асуулгад оролцогчдын 82 хувь нь тус улс гадны халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай гэж хариулжээ. Хэдийгээр НАТО-д гишүүнээр элссэн ч “Финландыг хамгаалах үндсэн үүрэг Финландын өөрийнх нь байх болно” гэж генерал Кивинен ярилаа.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Афганистанд хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алдлаа DNN.mn
Next Post: Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулж, тээвэрлэлт хийнэ

Холбоотой мэдээ

  • Уламжлалт анагаах ухаан: Хийн махбодьтой хүний шинж Элдэв
  • ЗУРХАЙ: Цагаан нохой өдөр DNN.mn Элдэв
  • Цемент ачсан “Норд бенз” осолдож, жолооч нь нас баржээ Мөнгө, санхүү, даатгал
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна Элдэв
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно Элдэв
  • Х.Баттулгын захиалсан хөгжим ба АН-ын бүлгийн наймаа Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL