Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • МХЕГ: Краныг хэрхэн аюулгүй ажиллуулах вэ? Элдэв
  • Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЦЕГ: Өчигдөр нийт 169 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, 7 настай хүүхэд амиа алджээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Ж.Бямбадорж: Тухайн үед нэг хуулийг хэлэлцэж дуусгаад, батлаад  дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан Ажил хэрэг, байгууллага
  • Говьсүмбэр: Мөнхпүрэвийн Маргад шатрын дэлхийн аврага цомыг хүртлээ Биеийн тамир, наадал
  • 64 буудалт даамын анхны цолыг Батдаваагийн Есүй хүртлээ Биеийн тамир, наадал
  • Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ Засгийн газар, төрийн байгуулалт

Орос, Казахстаны харилцаанд сэв суув

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Казахстан улсад энэ оны нэгдүгээр сард ард түмний үймээн самуун болон элитүүд хоорондын мөргөлдөөн болсон. Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Оросын цэргүүдийг дуудаж, тусламж хүссэн. Энэ нь Казахстаны тусгаар тогтнолыг золиослох вий гэсэн хардлагыг олон улсын ажиглагчдад төрүүлж байв. Эл үйл явдлын дараа Оросын зэвсэгт хүчин Украинд цөмрөн орж, өнөөдрийг хүртэл дэлхий дахин дайн дажнаас салаагүй л байна.

Санкт Петербург хотноо зургадугаар сарын 17-нд Олон улсын эдийн засгийн форум болсон. Энэхүү форумд Казахстаны ерөнхийлөгч Токаев биечлэн оролцсон бол Хятадын дарга Ши Жиньпин, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси нар цахимаар оролцжээ. Форумын гол сэдэв нь “Шинэ ертөнцийн шинэ боломжууд” байсан.

Форумын үеэр Токаев болон Путин нар хамтдаа тайзнаа гарч хэлэлцүүлэг хийсэн. Гэтэл Токаев Кремлийг эсэргүүцсэн утгатай үгс хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Украины дайны улмаас хөшигний ард хэдийнэ үүссэн байсан хоёр улсын хурцадмал байдал форумын үеэр ил гарсан ба эдийн засгийн асуудлаас хальж геополитикийн шинжтэй болжээ.

Тодруулбал, форумын модератор, “RT” сувгийн ерөнхий редактор Маргарита Симонян дайны талаар ямар бодолтой байгааг Казахстаны ерөнхийлөгчөөс асуужээ. Энэ асуултын хариуд Токаев, “Казахстан улс Украины зүүн хэсгийн Донецк ба Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ дэлхий даяар үндэстнүүдийн өөрийгөө тунхаглах эрхийг бодитоор хэрэгжүүлсэн бол НҮБ-ын бүрэлдэхүүнд байдаг 193 улсын оронд бараг 600 орчим муж байх байсан. Мэдээжийн хэрэг энэ нь эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ шалтгааны улмаас бид Тайвань, Косово, Гүржийн салан тусгаарласан  бүс нутаг Өмнөд Осет, Абхазийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

Токаеваас өмнө Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди салан тусгаарласан бүс нутгийг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлж байсан.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин форумын үеэр, “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсгүүд бүхэлдээ түүхэн Оросын нэг хэсэг юм. Москваг илт эсэргүүцсэн орнууд Украинтай ижил хувь тавилантай тулгарч мададгүй” гэж хэлсэн. Оросын түрэмгийлэл, Украины газар нутгийг задлах гэсэн оролдлогын төлөө Казахстаны ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийлж буй нь анхны тохиолдол биш юм. Гэхдээ энэ удаад Путинтэй нүүр нүүрээ харалцаж байхдаа ийн зоримогоор хэлсэн нь анхаарал татаад байна. Уг үйлдэл нь Казахстан тэргүүтэй түншүүд Оросын харилцаанаас дөлж буйн илэрхийлэл байж болзошгүйг харуулав.

Казахстан дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Уильям Кортни энэ талаар үзэл бодлоо илэрхийлсэн. “Путинтэй хамт тайзан дээр байхдаа ингэж хэлэх нь үнэхээр зоригтой алхам байсан. Москвагийн хөршүүддээ хандах байр суурь улам л түрэмгий болж байгаа. Ирээдүйд Казахстанд илүү их дарамт шахалт ирж болзошгүй” гэж тэр хэлжээ.

“Оростой хөрш зэргэлдээ байсан хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын хувьд Украинд болж буй үйл явдлыг харж, өөр хаана ийм зүйл болох бол гэж бодох нь амаргүй байгаа” гэж олон улсын шинжээч Захари Витлин хэлсэн.

Дайн үргэлжлэхийн хэрээр Казахстан улс Оросоос илүү тусгаар тогтносон гэдгээ харуулах болов. Украин дахь салан тусгаарласан бүс нутгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Казахстан мэдэгдсэнээс гадна бас нэг чухал үйл явдал болсон нь ерөнхийлөгч Токаев Ялалтын баярт зориулсан цэргийн парадыг цуцалжээ. Ялалтын баяр бол Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялахад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг тэмдэглэдэг чухал, түүхэн баяр юм.

Түүнчлэн Оросын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээг зөрчихгүйг хичээн, болгоомжлох болжээ. Казахстаны ерөнхийлөгч Токаев зургадугаар сарын 15-нд өгсөн ярилцлагадаа, “Бид Москвад шинэ хориг арга хэмжээг даван туулахад нь туслахгүй” гэж мэдэгдсэн.

Нэгдүгээр сард болсон цуст үймээний үеэр Орос улс хөндлөнгөөс оролцож, цэргээ байршуулсны  хариуд Казахстан өртэй боллоо гэсэн мэдэгдлүүдийг Токаев эрс эсэргүүцжээ. Оросууд харин дээрх үйл явдлыг мушгин гуйвуулж, “Орос улс Казахстаныг аварсан, тиймээс одоо мөнхөд манай талд үйлчилж, хөлд суух ёстой” гэх болсон байна.

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Оросын талд үйлчилж, дайнд гар бие оролцсон. Тэрбээр радиод өгсөн ярилцлагадаа Казахстан болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бусад гишүүн орныг Москвад туслахгүй байна гэж шүүмжилжээ. Мөн Казахстаны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хойд хэсгээрээ алдагдаж байгааг онцолсон байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өмнө нь ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, НҮБ-ийн төлөөлөгч, сенатын илтгэгч зэрэг албан тушаалыг хашж байсан туршлагатай дипломатч юм. Тэрбээр ЗХУ задран унаснаас хойших Казахстаны гадаад бодлогыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Казахстан улс Орос, Хятад хоёртой тэнцвэртэй харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ, Европтой ч сайн харилцаатай байсаар ирсэн. Цаашид Иран, Турк зэрэг бүс нутгийн бусад оронтой холбоо тогтоохыг эрмэлзэж буй аж. Гэхдээ Украины дайны дараа Казахстан гадаад бодлогын стратегиэ нэлээн өөрчилсөн гэхэд болно. Тэд Оростой харилцах харилцаагаа хоёр дахин бууруулж, эсрэгээрээ Иран, Турктэй харилцаагаа гүнзгийрүүлжээ.

Токаев тавдугаар сард Туркт айлчилсан. Айлчлалынхаа үеэр “Бүс бас зам” санаачилгын дагуух худалдааг эрчимжүүлж, худалдааны шугамын чиглэлийг өөрчлөхөөр тохирчээ. Хятадын “Бүс ба зам” санаачлага нь Казахстан, Оросоор дамжин өнгөрдөг. Тэгвэл энэ чиглэлийг Туркээр дайрч, Европ руу хүрдэг болгохоор шийдсэн байна.

Туркийн айлчлалын дараа зургадугаар сарын 19-нд Токаев Иранд айлчлав. Энэ үеэрээ мөн л хоёр талын худалдааг нэмэгдүүлж, харилцаагаа идэвхжүүлэхээр тохирчээ. Бусад улс оронтой ийнхүү харилцаагаа шинэ түвшинд гаргаж байгаа нь Оросоос хараат байдлаа багасгах гэсэн Казахстаны хүчин чармайлт гэж үзэж байна.

Эх сурвалж: RFERL, KREMLIN, EURASIANET

Мэдээ Орос, Казахстаны харилцаанд сэв суув үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
Next Post: “АН доторх хагарал тэмцэл үзэл бодлын ялгарлыг харуулж байна”

Холбоотой мэдээ

  • Э.Ариунтамир, Б.Энхтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ DNN.mn Элдэв
  • Монгол хүн хамгийн бага мах хэрэглэдэг гэдгээр дэлхийд тэргүүлж байна | ДААМ.МН Элдэв
  • “Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ? Ажил хэрэг, байгууллага
  • Хөгжлийн банкны 248 тэрбум төгрөгийн зээл ЭРГЭНМ ТӨЛӨГДЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Грекийн эрэг орчим осолдсон эртний хөгөөс Гераклийн баримлын толгой олжээ Засгийн газар, төрийн байгуулалт
  •  Л.Эрхэмбаяр: Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав, З.Мэндсайхан сайдад ТАЛАРХАЖ БАЙНА Аж үйлдвэр, эдийн засаг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL