Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Эрт илрүүлэг үзлэгт Баянгол, СХД, БЗД-ийн иргэд идэвхтэй хамрагдаж байна DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • Улсын наадамд түрүүлсэн арслангаас дээш цолтой бөхөд цол нэмдэг болох заалтыг гишүүд дэмжсэнгүй Хөдөө аж ахуй
  • Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn Хууль, эрх зүй
  • АНУ-ын Техаст ачааны машинаас 42 хүний цогцос олджээ Элдэв
  • Оросын пуужин Киевийг бөмбөгдөв Ажил хэрэг, байгууллага
  • СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Элдэв
  • Талибууд Панжшерийн нэгэн иргэний арьсан дээрх шивээсийг хуулжээ Түлш, эрчим хүч

Орлогч прокуроруудын нэгдсэн зөвлөгөөнийг ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн, сургалтыг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурорууд “Прокурорын хяналтын ажлыг хэрэгжүүлэх явцад гаргаж байгаа алдаа зөрчил, цаашид анхаарах асуудал”, “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал”, “Прокурорын шийдвэр гаргахад хууль зүйн дүгнэлт хийх” талаар, бусад хэлтсүүдээс хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийж, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал” сэдвээр прокуроруудын дунд хэлэлцүүлэг хийлээ.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран Санхүүгийн зохицуулах хороо, Дотоод хэргийн их сургууль, Авлигатай тэмцэх газар, Сэтгэл судлалын үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл, багш нарыг урьж сүүлийн үед анхаарал татаж буй шинэ тутам гэмт хэргийг шалгах, илрүүлэхэд тулгамдаж байгаа  асуудлуудын талаар сургалт явууллаа. 

Тухайлбал, “Кибер аюулгүй байдал, Кибер гэмт хэрэг шалгахад тулгамдаж буй асуудал, тоон нотлох баримт, цахим баримттай ажиллахад анхаарах асуудал”, “Виртуал хөрөнгийн тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт”, “Олон улсын мөрдөн шалгах ажиллагаа, түүний чиг хандлага, аргачлал, тулгарч буй асуудлууд” зэрэг сэдвүүдээр сургалт явуулсан нь цаг үеэ олсон, ач холбогдолтой болсон байна.

Зөвлөгөөний төгсгөлд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал нар улсын хэмжээнд зохион байгуулсан “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээнд ажлын үр дүнгээр тэргүүлсэн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Дундговь, Говь-алтай аймаг болон Тээврийн прокурорын газруудын ерөнхий прокурорын орлогч нарт шагналыг гардуулсан байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Маргааш ихэнх нутгаар хурц нартай, ААГИМ ХАЛУУН байна
Next Post: Оросын алдарт “Ласковый май” хамтлагийн дуучин Юрий Шатунов таалал төгсжээ

Холбоотой мэдээ

  • “Монгол Нобелийн шагналтантай болно гэдэгт итгэлтэй байна” Ажил хэрэг, байгууллага
  • Ерөнхий сайд Дарханы замын ажлын явцтай танилцана Ажил хэрэг, байгууллага
  • “Сэтгэшгүй оддын чуулган – 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? Элдэв
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн Ажил хэрэг, байгууллага
  • Газрын тосны үнэ 110 ам.доллароос буурлаа DNN.mn Элдэв
  • Арван редакцыг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэлээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Холбоо харилцаа, гар утас
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL