Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Дугуйнаас унасан Байден “бүжиглэж”, шүүмжлэлийн бай болов Засгийн газар, төрийн байгуулалт
  • ОХУ халдан довтолбол тулалдахад бэлэн байгаа хэмээн Финландын Жанжин штабын тэргүүн мэдэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Булган аймаг анхдагчийн буухиагаа үргэлжлүүлсээр Ажил хэрэг, байгууллага
  • Өнгөрөгч нэгдүгээр улиралд 1,136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөг буцаан олгожээ | ДААМ.МН Аж үйлдвэр, эдийн засаг
  • Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn Элдэв
  • М.Хүрэлсүх Баянхонгор аймгийн АН-ын даргаар сонгогджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Орос- Украины хэлэлцээр наймдугаар сард сэргэнэ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Цаг агаар /2022.06.25/ Цаг агаар, уур амьсгал

Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа!

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Нэгэнтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” талаар дуулгаж байлаа.  Тэрчлэн татвар төлдөггүй тэдгээр бүлэглэл уул уурхайн салбарт  далд эдийн засаг бий болгоод зогсохгүй Гашуунсухайтын төмөр замыг арван жил гацаасан тухай ч мэдээлсэн.  Чингэхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нэр цохсон нь, түүний ард нөлөөөлл бүхий улстөрчид буйг дурдсан нь учир шалтгаантай үг байсан биз.

Үүнээс хойш хоёр сар өнгөрч, ямартай ч Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг баялгийн сан болгох, ТУЗ-ийн 200 хүнийг нь халах шийдвэрийг гаргасан. Ямартай ч  “Эрдэнэс Монгол” нь төрийн эзэмшилтэй уул уурхайн бүх томоохон компанийг эзэмшдэг холдинг болж, улмаар охин компаниудыг  нь зэс металийн, нүүрс эрчим хүчний групп гэж хоёр хувааж байгаа аж.

Үнэндээ Монголын нүүрсний хулгайг ярих юм бол юун Хөгжлийн банкны луйвар. Хүрээний бузар цаашаа.

Монгол нүүрсээрээ дэлхийн  гайхагдсан улс биш. Дэлхийн батлагдсан нөөцийн дөнгөж хоёр хувийг эзэмшдэг. АНУ, Хятад, Орос, Индонези, Мозамбик, Австрали гээд  коксжих нүүрсээр илүү баян, тээвэрлэлт хямд улс орон цөөнгүй. Монгол шиг дэлхийн нүүрсний зах зээлийн хаяанд оршиж байж ашиг, орлогоггүй суудаг улс байхгүй ч биз. Гээд энэ бүхэн Ерөнхий сайдын нэр цохогдсон бүлэглэлээс болсон гэхээр бүр харамсалтай.

“Тавантолгойн төслийг гацаасандаа баяртай байгаа”-гаа илэрхийлж, та бидэнд авч үлдээснээ сайрхаж суусан нөхдүүд нүүрсний бизнесээс мөнгө завшдаг гол бүлэглэл гэхэд дэгсдүүлсэн болохгүй. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа М.Энхсайханы боловсруулсан төслийг унагаж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан зорилго нь улсын эрх ашгийн төлөө биш өөрийнх хувийн эрх ашиг хөндөгдсөнийнх.

Мэдээж, Гашуунсухайтын төмөр замыг гацаасан улс төр-эдийн засгийн бүлэглэл гэвэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга байж таараа.  Тэр тусмаа Ерөнхий сайд А.Адъяасүрэнгийн ард байгаа улс төрийн лидер нь З.Энхболд, Х.Баттулга нар гэдэг нь нэн ойлгомжтой юм.

З.Энхболдыг АН-ын дарга, УИХ-ын спикер байх үед өмнөөс нь оймс шидээд намаасаа хөөгдсөн, өдгөө МАН-д элсээд “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн дарга болсон Л.Наранбаатар гудамжны тэмцэгч байхдаа З.Энхболдтой холбоотой ноцтой баримтуудыг дэлгэж,  Монголын “Страто”  болон Хятадын  “TTJVCo”-той холбоотой болохыг хэлдэг. Тэдгээр компаниуд нь “Эрдэнэс Тавантолгой”-той нүүрс угаах, хөрс хуулах гэрээ байгуулж ажиллаж байсан, гэхдээ гэрээ “нууц”.

“Страто” нь  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг агаад Эрдэнэс-Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч, угаадаг аж. Хэрэвзээ, цуу яриа үнэн бол “Страто” компанийн угаасан нүүрсийг урагшаа зөөхийн тулд Зүүнбаянгийн төмөр замыг барьсан гэх. Гэхдээ үүнийг хэнч батлаж, бас үгүйсгэх боломжгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар Зүүнбаянгийн төмөр замыг тавьсан юм.

Нүүрсний тээврийн нэжгээд компанитай А.Адъяасүрэн гишүүний намтар түүх тийм ч цагаан биш. Тэрбээр /“Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” гэх компаниуддаа “С” зөвшөөрөл авахын тулд 100 мянган ам.долларыг АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд өгөх гэж байгаад баригдсан дуулианд нэр холбогдож байлаа. Түүний авлигын хэргийг Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж /өнгөрсөн онд Авлига авсан асуудлаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн/ хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн өмнө нэр цохож дурдсаны дараа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг эргээд яллагдагчаар татсан юм. Ямартай ч тэрбээр Ерөнхий сайд нэр хүндэд халдлаа гэж шүүхэд хандаагүйг бодоход “олны үг ортой” л бололтой.

Монголын экспортыг гацааж, эдийн засгийг хорлоход ганц дайчин ганцаарддаггүй болохыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудын яс, маханд нь мэдрүүлж өгсөн байх.  Гашуунсухайтын төмөр зам 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байжээ гэдэг нь өөрөө хангалттай нотолгоо, харамсалтай үзүүлэлт.

Энэ он гарсаар 7 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон нь чамлалттай тоо.  Орос, Хятад хоёр 100 сая тонн нүүрс экспортлох гэрээ байгуулчихсан гэхээр бүр ч гашуун санагдах байх.

Гашуунсухайтын төмөр замыг тавьчихсан бол нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл тонн тутмаас тонн тутамд 60-70 ам.долларыг “цавчиж” мэдээж чадахгүй байсан нь лав.  Тонн тутмаас 60-70 ам.доллар, түүнийг нь хэдэн арван саяар, тэгээд 20 жилээр үржүүлээд бодохоор улсад орж ирэх ёстой асар их мөнгө хулгайн замаар урссан гэсэн үг юм.

Товчхондоо, иргэдийн сурах, боловсрох, эмчлүүлэх боломжийг нь тэд хулгайлсан гэсэн үг. Ийм учраас л Тавантолгойн эдийн засгийг эргэлтэд оруулах гэсэн  М.Энхсайханыг “террорист” болгож зарлаад шоронд хорьчихсон хэрэг. “Ахиад бидний бизнесээр битгий оролд” гэсэн анхааруулга л байж, тухайн үедээ. Хэрэвзээ, М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол нүүрсний бүлэглэлийн хулгай илрээд зогсохгүй, хоолгүй болох байж л дээ.

Ерөнхий сайд энэ хулгайг илрүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ажлын хэсгийн ахлагчтаар тавьсан. Нэлээд том шуугиан, нэлээд том “дайн« дэгдэх л байх даа.

Мэдээ Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа! үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Аж үйлдвэр, эдийн засаг, Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Түлш, эрчим хүч, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Уул уурхай, ашигт малтмал, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Н.Мандуул: “Хөтөл”, “Кью Эс Си” нийт 521,1 тэрбумын өртэй
Next Post: Европын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцоно DNN.mn

Холбоотой мэдээ

  • Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй Нийгэм, иргэн, гэр бүл
  • 424,373 ширхэг хувьцаа арилжжээ Ажил хэрэг, байгууллага
  • ТЦА: Зам тээврийн осолд өртөж 2 хүүхдийн амь нас хохирлоо Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Монгол бөхийн өргөөнд “нэг өдрийн бясалгал“ ЗОХИОН БАЙГУУЛНА Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Сонгинохайрхан дүүргийн найман хороонд үерийн дараах ариутгалыг хийжээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Манай гурван бөх ХҮРЭЛ медалийн төлөө БАРИЛДАНА Биеийн тамир, наадал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL