Барилгын кран унаж, хоёр хүн нас барсан осол гарсан. Энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин реалтор” компанийн захиалгатай барилгын талбай дээр гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хоёр авто кран, нэг цамхагт кран байснаас тухайн үед цамхагт кран ажил гүйцэтгээгүй байсан. Харин осол гаргасан авто кран нь 50 тоннын даацтай байсан. Ослын үед хоёр хүний амь нас хохирч, нэг хүн өндрөөс унаж гэмтсэн. Авто краныг ашиглахдаа зориулалтын зам талбайг засаж ашиглах ёстой. Зам, тал …