Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ГХЯ: Японд нас барсан монгол иргэний ар гэртэй холбогдсон Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Техникийн хяналтын үзлэгийн төвүүд зуны хуваарьт шилжлээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Украиныг сэргээн босгоход их наяд евро хэрэгтэй Аж үйлдвэр, эдийн засаг
  • ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “УЛААНБААТАР ИХ ДУУЛГА-2022” ЗУРГАДУГААР САРЫН 24-НД ЭХЭЛНЭ Биеийн тамир, наадал
  • Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Сонгинохайрхан дүүргийн найман хороонд үерийн дараах ариутгалыг хийжээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Зургаан настай хүү хурдан мориноос унаж амиа алджээ Ажил хэрэг, байгууллага
  • Австралид “Ажиллах болон амрах” виз мэдүүлэх шаардлага хангасан иргэн ГХЯ-наас захидал авахдаа бүрдүүлэх материалын ЖАГСААЛТ Ажил хэрэг, байгууллага

Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан–Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК–ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа.

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм.

“Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд 1 сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ.

Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Байгаль орчин, амьдрах орчин, Засгийн газар, төрийн байгуулалт, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Л.Ганбат: Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой DNN.mn
Next Post: Г.Занданшатар: Шинэ сэргэлтийн бодлогын нэг зорилт нь төрийн бүтээмжийн сэргэлт билээ

Холбоотой мэдээ

  • Долоо хоногийн өрнийн зурхай Ажил хэрэг, байгууллага
  • Бэлгийн цөөнх эрчүүдэд сармагчны цэцэг өвчний вакцин хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • А.Ариунзаяа сайд хөргөгч, тоос сорогч тоолдог судалгааг ухаалаг хэлбэрт шилжүүлсэн гэв | ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • ҮБХИС, ДХИХ-ийн төгсөлтийн баяр, сонсогчдод ЦОЛ ОЛГОХ ёслолын ажиллагаа боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Хан-Уул дүүрэгт кран унаж, хоёр хүн амиа алджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL