Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Маргааш болох наадмын сорилго барилдаанд Тува, Итали улсын бөх барилдана DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • “Чингис хаан” нисэх буудал руу 06.24-өөс автобус явж эхэлнэ |ДААМ.МН Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Говьсүмбэр: Мөнхпүрэвийн Маргад шатрын дэлхийн аврага цомыг хүртлээ Биеийн тамир, наадал
  • Бяцхан хүү Д.Заяабаатарт амьдрал бэлэглэе DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Далайд бие засч, савангаар биеэ угаавал 800 доллараар торгоно Ажил хэрэг, байгууллага
  • М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • “Хөдөө аж ахуйн тооллогыг анх удаа таблет ашиглан хийж байна” Ажил хэрэг, байгууллага
  • Ж.Цогтсугар: Өнөөгийн нийгэм өөрөө архины хүчирхийлэлд өртсөн байна DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл

Монгол залуус орон зайн урлагаар Гиннессэд бүртгүүлнэ

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

“Шамбала 2056” инженерийн суурин болон “ЦойлогсоZ” төсөл хамтран Олон улсын урлаг технологийн анхдугаар наадмыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар Цацын ус, Төхөмийн хөндийд ирэх долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадам нь дэлхийн хамгийн том “Лэнд арт” буюу орон зайн урлагийг Монгол орны цөлжилттэй бүсэд мод тарин бүтээж Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл, монгол өв соёл, ёс уламжлалыг олон улсад сурталчлах замаар цөлжилттэй бүсийг нөхөн сэргээх, ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

Цөлжилтийн өндөр зэрэглэлд харьяалагдах тус бүс нутагт 36 мянган модыг дуслын усалгааны систем, сэргээгдэх эрчим хүч бүхий дэд бүтцийн хамт байнгын арчилгаа усалгаатайгаар тарих юм. Мөн монгол уламжлалын бэлгэдэлт дүрс тэмдгийг бүтээх бөгөөд ингэснээр тухайн бүс нутгийг урт хугацаанд тогтвортой нөхөн сэргээж, инженерийн суурин, хотыг бүтээхээр ажиллаж байгааг зохион байгуулагчид дурдав. Энэхүү наадам нь уламжлалт эрийн гурван наадгайг технологитой зүйрлэн зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдлын болон и-спортын тэмцээнийг бөхийн барилдаантай зүйрлэн залуус оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөнө.

Харин дроны уралдаан, нисгэгчгүй нисэх онгоцны моделийн үзүүлэх тоглолтыг авхаалж самбаа шаарддаг хурдан морины уралдаантай зүйрлэх бол пуужингийн уралдааныг сур харваатай адилтган зохион байгуулахаар төлөвлөжээ. Гиннессэд бичигдэх Дэлхийн хамгийн том Лэнд Артыг бүтээж цөлжилттэй бүсэд өөрийн нэрийн модтой болох боломж хүн бүрд нээлттэй юм байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Биеийн тамир, наадал, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Э.Одзаяа Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв
Next Post: Нийслэл хот Ерөнхий сайдынхаа эсрэг үү

Холбоотой мэдээ

  • Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хэтийн төлвийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • НДШ-ын 50 хувийн буцаан олголт БЯМБА гаригаас иргэдийн дансанд орно Засгийн газар, төрийн байгуулалт
  • Ж.Бямбадорж: Үндсэн хуулиас гадуур зэрлэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцнэ DNN.mn Хууль, эрх зүй
  • О.Чимэдцэрэн: Нүүрсээр зурах нь илүү амттай санагддаг DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • 2021-2022 оны хичээлийн жилийн ХААЛТ өнөөдөр болно Ажил хэрэг, байгууллага
  • Оросын холбооны улсад болсон аваарын үеээр Монголын эрчим хүчний систем биеээ бүрэн дааж ажиллалаа Нийгэм, иргэн, гэр бүл

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL