Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Л.Оюун-Эрдэнийн танхим төсвийн мөнгө “цавчдаг” хуулийн байгууллагад “нээнтэг”-тэй этгээдийг спортын салбарын удирдлагад томилжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЭМЯ: Ковидын халдварын 61 тохиолдол бүртгэгдэж, 98 хүн эдгэрлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Гаалийн татвараас чөлөөлсөн импортын хүнсний бүтээгдэхүүний үнийг ШӨХТГ хянана Аж үйлдвэр, эдийн засаг
  • РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
  • ЖДҮ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд байдалд оржээ Мөнгө, санхүү, даатгал
  • “Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэн гарав Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа Элдэв
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна DNN.mn Хууль, эрх зүй

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол дахь Америкийн худалдааны танхим нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Doorknock 2022” цуврал уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих асуудлыг онцолж саналаа илэрхийлэв.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон тус яамнаас хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшлийн бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй цогц үйл ажиллагаа, тэдгээрийн явцын талаар мэдээлэл өгөв.

Мөн уулзалтын үеэр талууд Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт, бэрхшээл, хуулийн хэрэгжилт зэрэг сэдвүүдээр санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудын оролцоог хангаж, харилцан санал солилцохын ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Элдэв

Post navigation

Previous Post: ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна
Next Post: Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлж нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэх нь | ДААМ.МН

Холбоотой мэдээ

  • АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн нас баржээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • АНУ-ын соёлын нээлттэй өдөрлөг олон нийтэд үнэ төлбөргүй хүрч байна DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Талибууд Панжшерийн нэгэн иргэний арьсан дээрх шивээсийг хуулжээ Түлш, эрчим хүч
  • ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь Аялал жуулчлал, улс орон
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна Хөдөө аж ахуй
  • Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм Боловсрол, сургууль, цэцэрлэг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL