Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Төрийн сүлдийг өөрчлөх бус, төрийн бодлогыг өөрчлөх нь чухал Ажил хэрэг, байгууллага
  • Нүхэн жорлон барих стандартыг танилцууллаа DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Хамгийн өндөр дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Хятад руу ирэх сарын 5-наас нислэг үйлдэх боломжтой болов Засгийн газар, төрийн байгуулалт
  • ДЭРГЭДЭЭ БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛАХ УРИАЛГЫГ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ХҮРГЭЛЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Бөхийн галуудын сорилго барилдаан эхлэв Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатарт 26-28 градус дулаан байна Цаг агаар, уур амьсгал
  • Зургадугаар сарын 24-нд одон орны нэн ховор үзэгдэл болно DNN.mn Хүүхэд, өсвөр үе

Маргааш ихэнх нутгаар хурц нартай, ААГИМ ХАЛУУН байна

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Маргааш өдөр ихэнх нутгаар, нэн ялангуяа говийн аймгуудаар хурц нартай аагим халуун өдөр болох тул хэт халалт, наршихаас сэрэмжтэй байхыг хүүхэд багачууд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүддээ Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн анхааруулж байна. 

Зургаадугаар 23-ны 20:00 цагаас 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

Улаанбаатар хот орчмоор үүлших бөгөөд бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
  • 28-нд  нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Харин зургаадугаар сарын 27-ноос ихэнх нутгаар халах аж.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг голууд үерийн түвшнийг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэжээ. 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс “Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байна” гэдгийг нэмж анхааруулав. 

НАРШИХААС СЭРГИЙЛЭХ АРГА
  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
НАРШИЛТЫН ШИНЖ ТЭМДЭГ
  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
НАРШСАН ҮЕД  ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ
  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус /
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гэмт хэрэг, цагдаа шүүх, Нийгэм, иргэн, гэр бүл, Хөдөө аж ахуй, Хүүхэд, өсвөр үе, Цаг агаар, уур амьсгал, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Европын мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцоно DNN.mn
Next Post: Орлогч прокуроруудын нэгдсэн зөвлөгөөнийг ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Холбоотой мэдээ

  • Монголчууд Улаанбаатар их дуулгаас 11 медаль хүртлээ DNN.mn Биеийн тамир, наадал
  • Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдлээ Ажил хэрэг, байгууллага
  • ФОТО: Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөний ТОРГОН АГШИН Аж үйлдвэр, эдийн засаг
  • Д.Ангар : Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой Аж үйлдвэр, эдийн засаг
  • The Travis Scott x Air Jordan 1 Low тун удахгүй худалдаанд гарна Урлаг, соёл, загвар, хэв маяг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL