Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Даяанчийн амыг 1.9 тэрбум төгрөгөөр тохижуулна Ажил хэрэг, байгууллага
  • Анхны сайдын нэрэмжит шагналт алба хаагчаар ахлах ахлагч Ж.Балданням тодорлоо Ажил хэрэг, байгууллага
  • Тайванийн агаарын бүсийг Хятадын 29 онгоц зөрчжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • “Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • “Blackpink” хамтлагийн Jennie “The Idol” кинонд The Weeknd-тэй цуг тоглоно Нийгэм, иргэн, гэр бүл
  • “La La Land” мюзиклд “Дуучин Ука“ балет бүжиглэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • “Чингисхаан банк“ ЭМДЕГ-т 27 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв Мөнгө, санхүү, даатгал

Ж.Мөнхсолонго: Мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа цэрэг амь эрсэдсэн

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаар тус ангийн захирагч Ж.Мөнхсолонго “Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. Энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.

Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье” гэв.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn
Next Post: Бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмж 10 хувьд хүргэв

Холбоотой мэдээ

  • Кибер халдлагын улмаас Путины илтгэл хойшлов Засгийн газар, төрийн байгуулалт
  • Айрагдаагүй ч бэлэгтэй наадам DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • ГХЯ: Японд манай улсын иргэн амиа алдсан нь үнэн DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • БНСУ Яньян нисэх буудлаар дамжих бүлэг жуулчдыг ВИЗГҮЙ зорчуулна Ажил хэрэг, байгууллага
  • ҮЙЛ ЯВДАЛ: Орон нутгийн төлөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн шаард­­лагын хариуг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлнэ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Терминалууд дээр ачаатай болон хоосон 3124 чингэлэг хуримтлагдаад байна Аж үйлдвэр, эдийн засаг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL