Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Улаагчин хонь өдөр DNN.mn Шашин, зурхай, бөө
  • АНУ-д бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Элдэв
  • ЗУРХАЙ: Үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn Шашин, зурхай, бөө
  • Согтуудаа өндөр хүчдэлийн багана дээр гарсан иргэнийг эсэн мэнд буулгажээ Элдэв
  • М.Хүрэлсүх Баянхонгор аймгийн АН-ын даргаар сонгогджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • Алмазны “Алроса” дефолттой нүүр тулжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЭМЯ: Ковидын халдварын 61 тохиолдол бүртгэгдэж, 98 хүн эдгэрлээ Гамшиг, эрсдэл, цар тахал

Ж.Батзандан: Барьцаалагдаагүй нэг хүн байгаад баярлаж, намайг сайн ашиглаарай | ДААМ.МН

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан  eguur.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс  хүргэж байна.

–Таныг дараагийн албан тушаал горилж гарч ирлээ гэх хандлагатай шүүмжлэлүүд хөвөрсөн л дөө?

-“Батзандан Х.Баттулгатай нийлж нам байгуулах гэж байна, гадагшаа зугтах гэж байна, элчин сайд болох гэж байна” гэхчлэн элдвийн мэдээллүүд санаатай болон санаандгүйгээр гарсныг би харж байгаа. Худал, үндэслэлгүй, хэн нэгний зохиосон таамаг төдий мэдээлэл бүхэнд хариулт өгөх нь зохимжгүй гэж боддог. Хэвлэл мэдээлэл хөгжсөн улс оронд юу гэж ч бичиж болно. Гэхдээ тэр нь нотолгоотой байх ёстой. Би сүүлийн арав гаруй жил улс төрийн тогоонд явж ирлээ. Нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч, гомдол гаргаж байсангүй. Хэвлэлийн эрх чөлөө Монголд 30-хан жилийн настай. Сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хариуцлагатай болоосой л гэж хүсч байна.

–Албан тушаалд очихгүй гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, албан тушаалын санал надад ирэхгүй. Учир нь би сөрөг хүчний намын гишүүн. Хоёрдугаарт, өнөөдөр монголд сөрөг хүчин хэрэгтэй байна. Гудамнаас сөрөг хүчний үүргийг Ж.Батзандан хамгийн сайн гүйцэтгэж магадгүй. Яагаад гэвэл иргэний хөдөлгөөнийг удирдаж байсан хүн. Гудманд тэмцэж явсан хүн. Батзандан Л.Оюун-Эрдэнийг ч, Х.Нямбаатарыг ч, Т.Аюурсайханыг ч, У.Хүрэлсүхийг ч шаардаж, шахаж чадах хүн. Төрийн ордон доторх хүмүүс юу боддогийг, ямар хуйвалдаан хийдгийг, яаж хууль зөрчдөгийг, эрх баригч нам заримдаа ямар увайгүй үйлдэл хийдгийг мэддэг хүмүүсийн нэг нь би. Төрийн ордонд долоо найман жил байсны хувьд.

Хүний эрх болоод хууль зөрчвөл гудамжнаас яаж тэмцдэгийг Ж.Батзандан бас мэднэ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний удирдагч явлаа. Мөн хуульч хүн. МАН-тай байлдаж яваад ганц худагт цаазын ялтай сууж явлаа. Надад Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар, Ц.Нямдоржоос айх өчүүхэн ч шалтгаан байхгүй. Гар барих ч шалтгаан байхгүй. Сөрөг хүчнийг нухчин дарж байна гэдгийг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ. Намынхаа ажилд ороод энэ жижигхэн өрөөнд нөхөдтэйгээ сөрөг хүчний дуу хоолой болохын төлөө ажиллаж байна.

–Гудамжнаас тэмцэх, төрийн ордонд ороод тэмцэх хоёр асар өөр. Та бол гудамжнаас тэмцэхийг нь сонгож ээ?

-Би албан тушаалд байж үзсэн хүн. УИХ-гишүүн, Байнгын хороо болоод түр хорооны дарга хийж байсан. Албан тушаал гэдэг амархан зүйл биш. Би олон шөнө нойргүй хонож, ядаргаанд ортлоо ажилладаг байлаа. Төрийн алба ээлжтэй, хааны алба халаатай. Батзандан гудамжнаас дуу хоолойгоо хүргээд сууж байх нь маш чухал ажил. Зарим нь үүнийг ажил биш гэж ойлгодог. Зарим улс төрчид барьцаалагдчихаад үгээ хэлж чаддаггүй. Тэгвэл барьцаалагдаагүй нэг хүн Монголд байгаад баярлаж, сайн ашиглаарай гэж хэлэхийг хүсч байна.

Үргэлжлэлийг:

Ж.Батзандан: Сөрөг хүчнийг нухчин дарж байгааг сонсоод яаруу сандруу эх орондоо ирлээ

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Нийгэм, иргэн, гэр бүл, Хууль, эрх зүй, Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Маргааш тохиох гарагуудын давхцал зурхайн ордуудад хэрхэн нөлөөлөх вэ?
Next Post: МХЕГ: Зам, талбайгаа дүрмийн дагуу бэлдээгүй, хазгай гадаргуу дээр кран байрлуулсны улмаас осол гарсан DNN.mn

Холбоотой мэдээ

  • УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болж байна DNN.mn Элдэв
  • Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замыг Бямба гарагийн 18:00 цаг хүртэл хязгаарлана Элдэв
  • ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Хөдөө аж ахуй
  • ​Өнөөдөр Олон улсын иогийн өдөр DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Ж.Мөнхсолонго: Мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа цэрэг амь эрсэдсэн Шашин, зурхай, бөө
  • Ким Кардашианы охин инфлюнсер болжээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL