Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “SOMMET DE L’ELEVAGE” энэ оны 10 дугаар сард Франц улсад болох гэж байна. Олон улсын энэ нэр хүндтэй уг үзэсгэлэнд Монгол Улс анх удаа хүндэт зочноор оролцохоор болжээ. Үүнтэй холбогдуулан тус үзэсгэлэнгийн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл манай улсад ирээд байна. Тус баг мал аж ахуйн салбарт хамтран ажиллах Монгол-Францын бизнес уулзалтыг зохион байгуулахаар болов. ХХААХҮЯ-нд болох тус уулзалтаар мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах талаар хэлэлцэх юм.
Манай улс сүүлийн жилүүдэд мал аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн чанар болон таваарлаг байдлыг сайжруулахад анхаарч мах-сүүний чиг …