Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • СОНИНЫ АРЫН НҮҮР: Ах нь сургаж, дүү нь сонсдог DNN.mn Элдэв
  • Хөгжлийн банкны 248 тэрбум төгрөгийн зээл ЭРГЭНМ ТӨЛӨГДЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь машинд үлдээхгүй байхыг АНХААРУУЛЛАА Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Өчигдөр 169 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • ЭМЯ: Ковидын халдварын 61 тохиолдол бүртгэгдэж, 98 хүн эдгэрлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Муратов Нобелийн медалиа дуудлагаар зарж украины дүрвэгсдэд зориулна Мөнгө, санхүү, даатгал
  • “Дугуйн аялал 2022” арга хэмжээ боллоо DNN.mn Элдэв
  • Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ Боловсрол, сургууль, цэцэрлэг

Д.Ангар : Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодит, зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн тунхагласан. Тэгвэл тэрбээр өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор дамжуулан зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим хангаагүй өндөгийг импортлодог зөрчлийн таслан зогсоох саналыг оруулснаар дэмжигдсэн. 

Тодруулбал, “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 

Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчдэд бодит хор уршиг учруулаад байсан юм. 

Жишээ нь Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг  зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уг шийдвэрт эдийн засагт Д.Ангар цахим хуудсандаа “Маш зөв!!! Ер нь Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100% дотооддоо үйлдвэрлэх ёстой. Цаашдаа төрийн бодлогын хэмжээнд импортын татварыг нь нэмэх асуудлыг УИХ, ЗГ шийдэх ёстой гэж үзэж байна” гэжээ. 

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бид дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Нөгөө талаас иргэд, олон нийт үндэсний үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүний үнээ хөөсөрсөн байдлаар нэмэхгүй байхыг анхааруулж байв. 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Аж үйлдвэр, эдийн засаг, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Өнөөдөр өрнөх онцлох үйл явдал /2022.06.23/
Next Post: Улаанбаатарт 27 градус дулаан байна

Холбоотой мэдээ

  • Өнгөрсөн сард 572 иргэн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монголд тоглоно DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Э.Дашням: Машин ачдаг компаниудыг буруутгахаас өмнө машинаа зориулалтын зогсоолд байршуулах ухамсартай байх хэрэгтэй DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна “ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн гурван байршилд зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа Элдэв
  • Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 478 автомашин хил нэвтэрчээ  Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL