Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “ЦАГААН НӨМРӨГТНҮҮД- 2022“ спортын тэмцээн боллоо Ажил хэрэг, байгууллага
  • ФОТО: Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх мэдлэг түгээх үндэсний зөвлөгөөний ТОРГОН АГШИН Аж үйлдвэр, эдийн засаг
  • Б.Батцэцэг: Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Алба хаагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг байдаг |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын бахархал: Монголчуудын гунигт түүх Ажил хэрэг, байгууллага
  • Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • “Монгол Дархан-2022” үзэсгэлэн болно DNN.mn Элдэв
  • Лаврын навчны итгэмээргүй ач тус DNN.mn Хүүхэд, өсвөр үе

ДҮН ОНООГОО АХИУЛАХ ШАЛГУУЛАГЧИД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭЕШ-Д ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулагдаж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа юм. Харин өмнөх оны төгсөгч 7160 байна. ЭЕШ-ын явц, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат өглөө.
Шалгуулагчид шалгалтад дараах 4 бичиг баримттай ирнэ. Үүнд:
Иргэний үнэмлэх
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь зэрэг юм.
Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх юм. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана.
Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард авахаар төлөвлөн ажиллаж байна. Харин монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.
БШУ-ы сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой.
Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл авахаар бол 8031-9498, 80329498 дугаарт холбогдоорой.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Элдэв

Post navigation

Previous Post: ЕБС: Шалгалт дууссанаас 10 минутын дараа дүнгээ харж болно
Next Post: Дархан-Уул аймгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ

Холбоотой мэдээ

  • М.Хүрэлсүх Баянхонгор аймгийн АН-ын даргаар сонгогджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • АНУ-д усны аврагч, гал сөнөөгчийн хомсдол үүсэв Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Атгасан гар шиг мөндөр орсноос тариалангийн талбай сүйджээ Зэвсэгт хүчин, хил хамгаалал
  • Үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг шинэчлэн батлав Ажил хэрэг, байгууллага
  • Одоогоор 200 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа! Аж үйлдвэр, эдийн засаг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL