Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Д.Эрдэнэбаяр: Бид зөвхөн үндэсний түвшинд тэргүүлэх чиглэл яриад байж болохгүй Ажил хэрэг, байгууллага
  • “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар ТОХИРОЛЦОВ Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа! Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЭМЯ: Ковид-19 халдварын 61 тохиолдол бүртгэгдлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Гайтийн шоронгийн хориглууд өлбөрч үхэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ. |ДААМ.МН Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн гэв Ажил хэрэг, байгууллага

Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг говил уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдсон талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Судалгааг Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан баг хийж байна.

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид судалгааг хийхдээ аюулгүй байдлаа хэрхэн ханган үргэлжлүүлэх, хамгаалах асуудлаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ.

Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажлыг хийж байна.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ.

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж буй аж.

Ташрамд дурдахад Монголын түүхэд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна. Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1,2 дугаар курсийн оюутнууд багтаж байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Элдэв

Post navigation

Previous Post: Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов
Next Post: Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа DNN.mn

Холбоотой мэдээ

  • Д.Ангар : Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой Аж үйлдвэр, эдийн засаг
  • Олимпийн гүүр-Махатма Гандийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа Биеийн тамир, наадал
  • “Road to Nation Championship” тэмцээний хагас финалын тоглолтууд эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Л.Халтар: Салбарын сайдын хувьд Дарханы замын ажлыг “муугүй” явж байна гэж хэлнэ Түлш, эрчим хүч
  • Наадмын нээлт, хаалтыг хэт нүсэр биш, минимал зохион байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Яг одоо бидний дурлаж буй зуны 5 үнэт эдлэлийн тренд Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL