Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Афганистан улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 1000 гаруй хүн амиа алджээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Украинд “оросыг үзэн ядах” үзэл өсөн нэмэгдэж байна Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Украинд зориулагдсан Нобелийн шагнал 103.5 сая ам.доллараар зарагдав Ажил хэрэг, байгууллага
  • Хөгжлийн банк дампуурах уу? Аж үйлдвэр, эдийн засаг
  • Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана Биеийн тамир, наадал
  • “Миний мэдэх зуслан” цахим санал асуулга явагдаж байна Хүүхэд, өсвөр үе
  • С.Энхболд: Эрүүл мэндийн салбар хөгжлийн шинэчлэлийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Ж.Ганбаяр: Боомтын сэргэлт, шинэчлэл нь Засгийн газрын урдаа барьж буй бодлогын нэг Аж үйлдвэр, эдийн засаг

Дархан-Уул аймгийн Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн үеийн булш олджээ

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ.

Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байгаа аж.

Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог.

Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв.

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.

Ташрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй.

Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1, 2 дугаар курсийн оюутнууд багтаж байгаа гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Нийгэм, иргэн, гэр бүл, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Элдэв

Post navigation

Previous Post: Х.Ганхуяг: Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлсөн DNN.mn
Next Post: “Улсыг удирдахад ухаан зардаг юм Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржоо “

Холбоотой мэдээ

  • Хэнтий аймагт хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт амжилттай урагшилж байна Ажил хэрэг, байгууллага
  • “НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө аваарай” Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүдийг олж тогтоохоор ажиллаж байна Хүүхэд, өсвөр үе
  • Өнгөрсөн сард 572 иргэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ Мөнгө, санхүү, даатгал
  • Энэтхэгийн үер олон мянган хүний амьдрах найдварыг сүйрүүлж байна Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “La La Land” мюзикл балетын бүжгэн жүжгийг тайзнаа амилуулна Урлаг, соёл, загвар, хэв маяг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL