Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • М.Хүрэлсүх Баянхонгор аймгийн АН-ын даргаар сонгогджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг шинэчлэн батлав Ажил хэрэг, байгууллага
  • Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүдийн хуваарь Элдэв
  • Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замыг Бямба гарагийн 18:00 цаг хүртэл хязгаарлана Элдэв
  • Амбер Хердийг дэлхийн хамгийн зөв царайны төрхтэй хүн гэв Элдэв
  • ЦЕГ: ICE TOP хамтлагийн дуучид, тоглолт зохион байгуулагчдаас хар тамхи илрээгүй Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • АНУ 5-аас доош насны хүүхдүүдэд “КОВИД-19”-ийн вакцин тарьж эхэллээ DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Токиогийн олимпийн төсөв хоёр дахин хэтэрчээ Ажил хэрэг, байгууллага

Б.Мөнхбаатар: Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2021 оны зургаадугаар сараас эхлээд өссөн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. Улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл арга хэмжээ хасагдаж, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1222 төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэсэн. Энэ сарын 15-нд 271 төсөл арга хэмжээг хасуулахаар холбогдох сайд нар мэдээллээ өгөөд байна. Миний хувьд нэгтгэх үүрэгтэй 851 төсөл арга хэмжээг нэгтгээд компани тус бүрээр дүнг нь гаргасан. Үүнээс 524 төсөл арга хэмжээн дээр магадлал хийсэн бол үлдсэн 327 төсөл арга хэмжээ магадлалыг ирүүлээгүй. Барилгын компаниуд зургаан сарын хугацаанд зураг төсөл дээрээ магадлал хийлгэхийг мэдэж байгаа.

Гадаа зогсож байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Уг асуудлыг УИХ-д өргөн барина. Үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Зарим барилгын компаниудаас тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж хандаж байгаа. Бидэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ бий. Нэг тэрбум 999 сая төгрөгийн дүнтэй Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл арга хэмжээг хариуцаж байгаа компани бий. Тухайн компанийн үнэ 460 сая төгрөгөөр өссөн байна. Баянхонгор аймагт хүүхдийн сургууль барьж компанийн өртөг нэг тэрбум төгрөгөөр өссөн.

Зарим нэг компаниуд барилгын ажил гүйцэтгэх үнийн дүнгээ өсгөж орж ирж асуудал үүсгэж байсан. Тухайн төслүүдийн ихэнх нь 2021 оноос өмнө авсан. Тэндээс 781 барилгын материалын үнийн өсөлтөөр магадлалыг хийсэн. Барилгачдын цалинг зайлшгүй нэмэх ёстой. Гэхдээ яг энэ цаг үед бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тооцлоо. Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Эдийн засгаа том өнцгөөр нь харах хэрэгтэй.

Цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Цементийн үнэд тоног төхөөрөмжийн элэгдэл нөлөөлж байгаа. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тухайлбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй, Эрээн дээр гацаад байсан. Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэнтэй ярьсан. Уг үйлдвэрт засвар хийж байгаа энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна гэдгийг хэлээд байна. Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна” хэмээв.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: The Night with Us дээр Бритто картаараа бут авах уу?
Next Post: “Хүүхдүүдийг хооронд нь зодолдуулж байна“ гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байна

Холбоотой мэдээ

  • Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ Мөнгө, санхүү, даатгал
  • НХЭГ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ХӨТӨЛБӨР БОЛНО Элдэв
  • Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Эквадорын сөрөг хүчин ерөнхийлөгчөө огцрохыг шаардав Ажил хэрэг, байгууллага
  • “Маршал” тауны барилгаас өргүүр унаж дахин нэг хүн амиа алджээ Ажил хэрэг, байгууллага
  • ЦАГ АГААР: Өдөртөө 28-30 хэм дулаан байна DNN.mn Цаг агаар, уур амьсгал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL