Бүгд найрамдах намын дарга Базарсадын Жаргалсайхантай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ хэлэлцэж байна. Таны хувьд эцэг хуулиа өөрчлөхийг дэмжиж байгаа юу?
-Орчин үед хууль гэдэг бол хааны зарлиг биш. Өнгөрсөн үед хааны зарлиг мянга, мянган жил л явж ирсэн байх. Харин одоо нийгэм эдийн засгийн амьдрал муу тал руугаа ч сайн тал руугаа ч минут, секундээр өөрчлөгдөж байна. Тиймээс цаг үетэйгээ тохируулаад хуулиа өөрчилж байх шаардлагатай. Энэ утгаараа Үндс …