Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч Салахуддин Аюби хэвлэлд ярихдаа “Зарим тосгодууд алслагдмал уулын бүс нутагт оршдог учраас дэлгэрэнгүй мэдээлэл авахад цаг хугацаа хэрэгтэй байна” гэжээ.
Голомт нь Афганистаны зүүн өмнөд зүгт Хост хотоос 44 км-ийн зайд 51 км-ийн гүнд болсон гэж Америкийн газар хөдлөлт судлаачид үзэж байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Газар хөдлөлт шөнийн 01:30 цагийн орчимд буюу хүмүүс унтаж байх үеэр болжээ. Газар хөдлөлтийн голомтоос 500 км …