Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ЭЦА: “Орчны бохирдол-Миний шийдэл“ бичвэрийн уралдааны ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Д.Уранчимэг: Монголчуудын шүтээн болсон олон бурхдаар зээгт наамал урлалаа Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “Стагфляцын шинж тэмдгүүд арилаагүй тул бодлогын хүүг бага зэрэг нэмэх нь оновчтой” Аж үйлдвэр, эдийн засаг
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Custom Essay Writing – Why Should We Use Annotated Bibliography? Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Найз охинд нь мессэж бичсэн гэх шалтгаанаар нэгнээ бүлэглэн зодсон гэж мэдүүлжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

“АН доторх хагарал тэмцэл үзэл бодлын ялгарлыг харуулж байна”

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Цар тахлаас үүдэж хоёр жилийн хугацаанд хойшлоод байсан Олон улсын Ардчилсан холбооны хурал энэ сарын 26-29-нд болох гэж байна. Энэ удаагийн хурлын сэдэв, зорилго, онцлог, гарах үр дүнгийн талаар ОУАХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Олон улсын Ардчилсан холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ байгууллагад хэчнээн гишүүн улс орны намын төлөөлөл байдаг вэ?

-1983 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Роналд Рейган, Английн ерөнхий сайд Маргарет Тэтчер зэрэг либерал улстөрчид санал нэгдэж, дэлхийн барууны болон баруун төвийн үзэлтэй намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагыг байгуулсан. Одоогийн байдлаар нийт 80 гаруй улс орны барууны үзэлтэй намууд энэ байгууллагад хамаардаг бөгөөд дэлхийн улс төрийн нөлөө бүхий том байгууллагад зүй ёсоор багтдаг. Тухайлбал, АНУ-ын Бүгд найрамдах нам, Английн консерватив нам, Холбооны Герман улсын Христосын ардчилсан нам болон Канадын консерватив нам, Швед болон Австралийн либерал нам зэрэг дандаа дэлхийн өндөр хүчирхэг орнуудыг хөгжилд хүргэхэд хамгийн оролцож байсан барууны үзэлтэй намуудыг нэгтгэсэн байгууллага.

Монгол Улсын Ардчилсан нам энэ байгууллагад 1993 онд хандаж, гишүүнчлэл хүссэн. Түүнээс хойш 30 гаруй жил гишүүн орны тоонд багтаж ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл АН анх үүсгэн байгуулагдахдаа дэлхийн улс төрийн зүүний буюу социал демократ үзэлтэй намуудаас ангид барууны чиглэлийг баримталж явах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр Монгол Улс өндөр хөгжилтэй барууны орны жишигт хүрэх, хөгжлийг бий болгох боломжтой гэж үзэж тус байгууллагад элсч орсон байгаа. Цар тахал гарсантай холбоотой сүүлийн хоёр жил форум болоогүй хойшлогдсон. Харин энэ жил Covid-19-ийн халдварын дэглэмийг сахиж олон улсын форум хийх гэж байгаа нь маш том ажил.

Хурал энэ сарын 26-нд Германы нийслэл Берлин хотноо болно.

-Цар тахлын үед хүний эрх, ардчиллын асуудал дэлхий дахинд маш хүчтэй яригдаж, хэлэлцэгдсэн. Ялангуяа цар тахлаас шалтгаалсан хатуу хөл хорио нь ардчилалд нөлөөлөх үйл явц болсон гэж дүгнэх хүмүүс ч байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилд олон оронд хөл хорио тогтоож, хүний эрхийг хөндсөн хоригууд их хэрэгжсэн. Мөн цар тахлын хүнд нөхцөлд сонгуулиуд ч болсон. Эдгээр арга хэмжээг ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын ард иргэд хүлээж авч байгаа. Харин ардчилал төдийлөн сайн хөгжөөгүй улс орнуудад эрх баригч намууд энэ нөхцөлийг овжноор ашигласан. Эдгээр улс орны нэг жишээ бол Монгол Улс. Тиймээс олон улсын хуралдаанд энэ асуудлын дагуу тодорхой жишээ баримттай ярихаар төлөвлөж байна.

Хорио цээрийн дэглэм шаардлагатай тохиолдолд тодорхой хэмжээнд хэрэгжих нь зүйтэй. Гэхдээ байгалийн гамшиг, зайлшгүй нөхцөл байдлыг эрх баригч нам өөрийн талд урвуулан ашиглана гэдэг зохисгүй.

Ингэснээр бусад улс төрийн намуудад эрх олгохгүй өөрсдөө сурталчилгаагаа хийж, давуу эрх бий болгож байгаа явдал нь иргэдийн эрх ашигт халдаж байгаа явдал. Тиймээс бид олон улсын форумд энэ асуудлыг ч мөн ярихаар тусгасан байгаа. Улс төрийн бусад нам, хүчинд боломж олгоогүйгээс иргэд үүнийг эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан. Тэгэхлээр зөвхөн монголд биш олон оронд болсон үйл явц учир жишээ баримттай асуудлыг хэлэлцэнэ.

Залуучууд хөл хорионы үед ухамсартай хандаж эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь монголд ардчилал тодорхой хэмжээнд дархлаатай болсныг харуулж байна.

ОЛОН УЛСЫН ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ УРЬЖ ОРОЛЦУУЛЖ БАЙГАА

-Ардчилсан намын хувьд 1993 оноос Олон улсын Ардчилсан холбоонд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэж ирсэн. Энэ удаагийн хуралд Ардчилсан намаас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм бол?

-Хуралд гишүүн орнууд өндөр түвшинд хариуцлагатай оролцох ёстой. Тус форумд эрх барьж байгаа намууд болон сөрөг хүчний намуудын удирдлагууд цугладаг. Миний хувьд олон улсын Ардчилсан холбооны дэд даргаар дөрвөн жил сонгогдон ажиллаж байна.

Энэ удаагийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг урьж оролцуулж байгаа.

Хурлаар дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа улс төрийн үйл ажиллагаа буюу Украины эсрэг ОХУ-ын явуулж буй дайны асуудалд голчлон анхаарч байр сууриа илэрхийлнэ. Дайны хор уршгийг арилгах, хэрхэн зогсоох болон бусад асуудал, ногоон хөгжил, мэдээллийн эрин дэх хөгжилд залуучуудтай хэрхэн ажиллах вэ зэрэг асуудлаар хэлэлцэнэ. Бид ч эдгээр асуудалд өөрсдийн байр сууриа танилцуулна. Дэлхийн 200 гаруй томоохон улс төрийн намууд үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Үйл ажиллагаа нь зүүн болон барууны чиглэлтэй. Мөн төвийг сахисан нам гэж бий. Гэхдээ ямар нэртэй байхаас үл хамаарч цаад үзэл санаанд юуг баримталж байгаагаар л хуваагдаж байна.

АН бол 10-аад намын нэгдэл. Үүнээс шалтгаалж, сүүлийн 10-аад жилд социал демократ намд байсан хүмүүс толгойлж эхлэх болсон. Энэнээс болж АН МАН-аас ялгаагүй болж байна.

Угтаа АН бол барууны үзэлтэй. Гэтэл одоо халамжийн хойноос хөөцөлдөж, ядуучуудыг аварна гэдэг ч юм уу популист маягийн хөтөлбөр гаргаж ирж байгаа. Ингэснээр залуучуудад намын ялгаа төдийлөн ажиглагдахаа больсон гэж хэлж болно.

Нөгөө талаас АН доторх хагарал тэмцэл бол үзэл бодлын ялгарал бий болгож байгаа.

Ардчиллын үнэт зүйлийн төлөө олон нам нэгдэж байсан үе бий. Тиймдээ ч өнөөдөр ардчилал бодит биеллээ олсон. Тиймээс ардчилсан нийгэмд улс төрийн тэмцэл хийх гэж байгаа бол үзэл бодлоо тодорхой илэрхийлэх хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд ардчиллын үнэт зүйл, зарчим алдагдаж, ардчиллаас ухрах олон үйл явдал монголд өрнөх болсон. Ялангуяа цар тахлын хоёр жилийн хугацаанд илүү их мэдрэгдсэн гэж зарим судлаачид хэлж буй. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Монгол Улсын ардчиллын үнэт зүйл алдагдаж байна. Жишээ нь Монголд улам бүр нэг намын дарангуйлал ноёрхож, нэг хүний харьяа удирдлага дор шилжихэд дөхөж очлоо. Энийг Оросын клептократи нийгэмтэй жишиж болно. Үүнтэй тэмцэхийн тулд ардчилсан хүчнийхэн гол зорилгоо баримталж явах ёстой. Нөгөө талаар ардчилсан улс оронд ардчиллын төлөө тэмцээд байгаа асуудал.

МАН өнөөдөр АН болчихсон. Хүний эрх, хувийн өмчийг хүлээн зөвшөөрч байна. Угтаа эрх баригч нам социал демократ нам гэдгээ маш тодорхой зарлаж байгаа. Харин АН барууны үзэлтэй гэдгээ харуулж чадахгүй байна.

Түүнээс Засгийн эрх авах гэж АН нэгдэх ёсгүй. Суурь үндсэн зарчмынхаа төлөө л нэгдэх хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард залуучууд эх орондоо хүн шиг амьдрах боломж олгож өгөөч гэж жагссан. Үүнийг МАН ойлгох хэрэгтэй. Монгол Улсад олон эмнэлэг байгуулж, халамжийг тэтгэж байгаад улсыг хөгжүүлнэ гэвэл боломжгүй. Гэхдээ энэ бол эрх баригч МАН-ын үзэл баримтлал. Харин АН бол эсрэг үзэл баримтлалтай. Бид илүү эрх чөлөөг ард түмэнд олгож, өмч хувьчлалыг хамгаалж, бизнес эрхлэгчдийг дэмжиж татварыг багасгах зорилготой. Ингэж үзэл баримтлалаар хуваагдах хэрэгтэй. Түүний дараагаар хүмүүс аль нам бидэнд тайван амьдралыг олгож чадах эсэх сонголтоо хийнэ гэсэн үг.

Хэрэв Монголд баялгийн асар их хуримтлал бий болчихвол социал демократ намыг дэмжиж болно. Харин өнөөгийн нөхцөлд энэ боломжгүй. Нэг хүний, намын дарангуйллын эсрэг ажиллах барууны үзэл баримтлалын төлөө тууштай тэмцэх хүчирхэг улс төрийн нам л үгүйлэгдэж байна.

-Тэгвэл цаашид ардчиллыг бэхжүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

-Нэгдүгээрт, монголын ардчиллын хоёр багана бол АН, МАН. Түүнээс парламентын засаглалгүй нэг хүний, намын засаглалтай болж болохгүй. Энэ бол түүхээр батлагдсан зүйл.

АН-ын хагарал бол хувь хүний хүмүүсийн тэмцэл биш. Үзэл бодлын ялгарал гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд сүүлийн 10-аад жилд АН томорсон уу гэвэл мэдээж тийм. Гэхдээ өөрийн үндсэн зарчмаа алдахад хүрээд байна. Учир нь анх байгуулагдахдаа л баруун чиглэлийг баримталж ирсэн байхад одоо нам дотор барууны үзлийг эсэргүүцэж байгаа хүмүүс намд байх ёсгүй. Гэтэл өнөөдөр АН-ыг төлөөлж ийм үзэл сурталтай хүмүүс УИХ-д төлөөлж байгаа нь анхаарах асуудал гэдгийг хэлмээр байна.

Дэлхий хавтгайрч амин хувиа хичээх үзлээс илүү нийтлэг ашиг сонирхлын төлөө нэгдэх үзэгдэл давамгайлж байна. Тиймээс нэгдэж ажиллах хэрэгтэйг олон улсад үүсээд буй цар тахал төдийгүй Орос, Украины дайн ч харууллаа. Энэ онцлог үед Олон улсын Ардчилсан холбооны хурал болж байгаа нь сайшаалтай. Хурлын үр дүнд мэдээж санал асуулга явуулж тунхаг, албан бичиг тогтоол гаргаж боловсруулна.

Олон улсын форумд оролцогчид бүсээр хуваагддаг. Ази номхон далайн бүсээс Японы либерал ардчилсан нам, Өмнөд Солонгосын дэвшил ба хөгжил нам, Шриланка, Монгол зэрэг улс орноос төлөөлөн оролцоно.

Харин гол цөм болох Европын бүсээс Герман, Франц, Швед, Португали зэрэг томоохон улс орны намуудын төлөөлөл оролцоно. Мөн Африкийн бүс, Латин америк, гэхчлэн бүсүүдийн ардчилсан холбоо илтгэлээ сэдвийн дагуу хэлэлцүүлнэ. Үүний дараагаар нэгдсэн үр дүн, гаргалгааг гаргаж ирдэг гэж ойлгож болно.

Мэдээ “АН доторх хагарал тэмцэл үзэл бодлын ялгарлыг харуулж байна” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гамшиг, эрсдэл, цар тахал, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Улс төр, нам, сонгууль, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Орос, Казахстаны харилцаанд сэв суув
Next Post: Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм

Холбоотой мэдээ

  • М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Д.Эрдэнэбаяр: Бид зөвхөн үндэсний түвшинд тэргүүлэх чиглэл яриад байж болохгүй Ажил хэрэг, байгууллага
  • Томоохон гол, мөрнүүд аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байгааг онцгойлон анхаарууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Афганистан улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 1000 гаруй хүн амиа алджээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Мансууруулах бодис ашигласан 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL