Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
  • Оросууд украины 50 генерал офицерыг устгалаа Засгийн газар, төрийн байгуулалт
  • Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо DNN.mn Элдэв
  • Оны эцэс хүртэл 11 мянган хүн залилангийн ХОХИРОГЧ болох магадлалтай Элдэв
  • НЦУГ: “Оюутан цагдаа“ хөтөлбөрийг ЭХЛҮҮЛЛЭЭ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • ЗӨВЛӨМЖ: Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Х.Эрдэнэбулган: Боомтуудыг сэргээснээр 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларын экспорт хийдэг болно DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Дуучин Жастин Бибер нүүрний саажилттай болжээ Урлаг, соёл, загвар, хэв маяг

“Өөр салбарын асуудлыг надад тохох шаардлагагүй”

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Батлан хамгаалахын  сайд Г.Сайханбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчийн ходоод нь задарч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Танай яамны зүгээс энэ асуудалд анхаарлаа хэр хандуулж байна вэ?

-Харъяалал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынх.

-Сүүлийн жилүүдэд долоон цэрэг амь насаа алдсан гэсэн мэдээлэл ХЭҮК-ын тайланд дурдагдсан байна лээ. Цэргийн ангид дэглэлт, хүчирхийлэл амь бөхтэй байсаар байгаа шалтгаан юу вэ.  Эх орны нэрээр цэргийн албанд дуудаж авчраад, эцэст нь амьгүй цогцос буцаагаад өгч буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ?

-2021 оноос манай салбарт дээрх асуудал гараагүй. Тэр чинь сүүлийн арван жилийн тайлан байна лээ. Дотоодын цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэнд гэнэтийн зүйлээс болоод эндсэн асуудал гарсан. Системийн хувьд өөр салбар л даа. Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын байгууллагын харъяа шүү дээ. Зэвсэгт хүчний салбар дээрх чиглэлээр  тууштай арга хэмжээ авч байгаа.

Сүүлийн нэг жилд цэргийн албан хаагч дэглэлтэд юм уу эсвэл, дарамт шахалтад орж эрүүл мэнд амь насаараа хохирсон асуудал гараагүй. Энэ чиглэлээр ХЭҮК-той албан ёсоор гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.

УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн хороо бол парламентын дэргэдэх хүний эрхтэй холбоотой хамгийн чухал байгууллага. Хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй нөхцөл, амьдарч буй хангамж бүх л асуудалд “эргэлт “хийж, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ахлуулсан ажлын хэсэг салбарын хэмжээнд өдөр тутам ажиллаж байна. Өнгөрсөн жилээс эхлэн Зэвсэгт хүчнийг нээлттэй болгох талаас нь нэлээд ажлыг  хийж байна.

-Цэргийн ангиудыг бүхэлд нь хянаж чаддаг уу. Дэглэлт, яргалал байхгүй гэдэгт та итгэлтэй байгаа болохоор асууж байна?

-Цэргийн ангиудад дөрвөн оронтой утас 24 цагаар ажиллуулж байна. 24 цагийн хугацаанд эцэг эхчүүдээс нь санал хүсэлт авч байна. Бүх анги салбарын байрыг камержуулсан. Хугацаат цэргийн алба хаагч чөлөөт цагаараа болон бэлтгэл, сургалтын үеэр юу хийдэг  болохыг хянаж байна.  Мөн хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой сэтгэл зүйч, хуульчдыг тусгайлан бэлтгэж, хуульч, сэтгэл зүйчдээр хангалаа. Системийн онцлогтой холбоотой шинэчлэл маш их хийж байна. Зөв ялгаж салгаж ойлгох ёстой.

2020,2021 онд энэ чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагчдын хугацаанд шинэчлэл хийж буй. Зэвсэгт хүчин жилд нэг л удаа цэрэг татлага авч байна. Хилийн цэрэг жилд хоёр татлага авдаг. Хугацаат цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчинд алба хаахдаа намар цэрэг татлагаар ирээд, намар халагдаж байгаа. Тэр дотор сарын ялгаа байхгүй. Сургалт бэлтгэл тэгш явагдана. Бүтэн жилийн туршид хугацаад цэргийн алба хаагч жигд ачаалал, сургалт бэлтгэлийн үр дүнтэйгээр алба хаана. Хуучин хаврын цэрэг өөр байсан.

-Иргэдийн зүгээс цэргийн албанд эрүүл саруул хүүгээ мордуулсан ч амь насаараа хохирдог байдлыг таслан зогсоох тухай ярьж байна. Цаашид хүний амь эрсдүүлэхгүйн тулд ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Энэ чиглэлээр бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үр дүн гарч байна. Хоёр жил шахуу хугацаанд Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудал гараагүй. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй учраас үр дүн гарч байна гэж үзэж байна. Бололцоотой бүхий л арга хэмжээг бид авч байна.

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт байхгүй байгаа асуудал, ажлын ахиц дэвшлийг заавал харлуулах байдлаар манай салбар, над руу тохох шаардлага байхгүй. Би энэ салбарт алдаа гарсан бол хэлнэ.

Мэдээ “Өөр салбарын асуудлыг надад тохох шаардлагагүй” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх онцлох 4 цуглуулга
Next Post: Төмөр замаар орж ирсэн автомашиныг Замын-Үүд, Сайншандад олгоно

Холбоотой мэдээ

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно Элдэв
  • Хан-Уул дүүрэгт кран унаж, хоёр хүн амиа алджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • ОХУ Хятад руу нийлүүлэх газрын тосны хэмжээ эрс нэмэгджээ DNN.mn Биеийн тамир, наадал
  • Найз охинд нь мессэж бичсэн гэх шалтгаанаар нэгнээ бүлэглэн зодсон гэж мэдүүлжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • БНСУ Азийн хөлбөмбөгийн АШТ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хово маркийн авто машин онхолдож нэг хүн амиа алджээ Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL