Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Томоохон гол, мөрнүүд аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байгааг онцгойлон анхаарууллаа Ажил хэрэг, байгууллага
  • ЭЕШ: Дүнгээ ахиулах боломжтой DNN.mn Элдэв
  • “La La Land” мюзиклд “Дуучин Ука“ балет бүжиглэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар хүрчээ Аж үйлдвэр, эдийн засаг
  • НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” DNN.mn Элдэв
  • БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулна Засгийн газар, төрийн байгуулалт
  • Х.Нямбаатар: Тэгж их гадна талдаа хөхөрсөн шарх сорвигүй байсан гэсэн мэдээлэл авсан гэ Ажил хэрэг, байгууллага
  • ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа DNN.mn Хүүхэд, өсвөр үе

Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилготойгоор хийжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан байдаг. Мөн барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрсэн байна.

Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ.

Түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардаж байв.

Аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ломбардууд зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч  хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.

Мэдээ Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гэмт хэрэг, цагдаа шүүх, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана
Next Post: Украины мэргэн буучид “Predator”-ийн дүрд хувирчээ

Холбоотой мэдээ

  • Песков: Орос улс цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • “Blackpink” хамтлагийн Jennie “The Idol” кинонд The Weeknd-тэй цуг тоглоно Нийгэм, иргэн, гэр бүл
  • Австралид “Ажиллах болон амрах” виз мэдүүлэх шаардлага хангасан иргэн ГХЯ-наас захидал авахдаа бүрдүүлэх материалын ЖАГСААЛТ Ажил хэрэг, байгууллага
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ Ажил хэрэг, байгууллага
  • “Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL