Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хөдөө аж ахуй
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Зам тавиад өгчихөөр приусээ унаж очоод нутаг сүйдлээд дуусгана” гэв DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Архангай аймагт 1800 толгой мал үерт үрэгджээ Элдэв
  • Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хэтийн төлвийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа Засгийн газар, төрийн байгуулалт
  • Д.Сумъяабазар: Улаанбаатар бол залуучуудын хот Ажил хэрэг, байгууллага
  • Талийгаачийн гэдсэн дээгүүр гүйсэн байх гэж ар гэрийнхэн нь хардаж байгаагаа илэрхийлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Песков: Орос улс цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй Гэмт хэрэг, цагдаа шүүх

Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

 
Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.
Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов.
Монгол Улсад Чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлал батлагдан 20 гаруй жил болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, Чөлөөт бүсийн онол аргазүйг судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, судалгаа, шинжилгээ болон чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудал, бодит нөхцөлд байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн цаашид чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцыг тодорхойлох шаардлагатай болжээ.
Чөлөөт бүсийн хөгжлийн концепц тодорхойлох ажлын хүрээнд өнгөрсөн сард чөлөөт бүс дэх хөрөнгө оруулагч, биенес эрхлэгчдийн “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээс хууль эрх зүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэ төсөл хэрэгжүүлэх, ерөнхий асуудал гэсэн таван багц санал, зөвлөмж гаргажээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: “ТОГЛОНГОО СУРАЛЦЪЯ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Next Post: БЗД-ийн 26 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн шав тавигдлаа DNN.mn

Холбоотой мэдээ

  • Төмөр замаар орж ирсэн автомашиныг Замын-Үүд, Сайншандад олгоно Аж үйлдвэр, эдийн засаг
  • Амралтын өдрийн бороонд өрнөсөн үйл явдалын тойм Ажил хэрэг, байгууллага
  • Л.Ганбат: Шалгалт дууссанаас 10 минутын дараа шалгуулагч дүнгээ мэдэх боломжтой Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Ам.долларын ханш 3.122 төгрөгт хүрлээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна Ажил хэрэг, байгууллага
  • “Чингис хаан” нисэх буудал руу 06.24-өөс автобус явж эхэлнэ |ДААМ.МН Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL