Өнөөдөр Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 12:52 цагт иржээ.
Ослын улмаас барилга дээр ажиллаж байсан 36 болон 20 настай хоёр эрэгтэй амиа алдсан байна.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.