Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Мексик болох уу, Канад болох уу? Элдэв
  • Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна Мөнгө, санхүү, даатгал
  • У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг Аж үйлдвэр, эдийн засаг
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, 7 настай хүүхэд амиа алджээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Сэрэмжлүүлэг: Кран унаснаас хоёр хүн нас барлаа Шашин, зурхай, бөө
  • ТОЙМ: “Шүүмжлэл нь доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ” хэмээн өгүүллээ DNN.mn Элдэв
  • “Улсыг удирдахад ухаан зардаг юм Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржоо “ Аж үйлдвэр, эдийн засаг
  • Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах аян явагдлаа DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг

Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийт 536 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Эрүүгийн хуулийн зохицуулалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба албан хаагчийн үүрэг хариуцлага”, “Авлигатай тэмцэхэд удирдах албан тушаалтны манлайлал” сэдвээр Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар, Нийслэлийн Татварын газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, ОБЕГ, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, удирдлагаас батлан гаргасан дүрэм, журмуудыг хянаж байна. 

Төрийн байгууллагын төсөв, санхүү, хүний нөөцийн бодлого бусад үйл ажиллагааны мэдээллийг бүрэн, байнга хянах боломжтойгоор ил тод, нээлттэй байршуулсан эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Усны газар, Барилга хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Үндэсний геологийн алба зэрэг 17 байгууллагын цахим хуудас дахь мэдээлэлд үнэлгээ хийж хяналт тавив.

Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Зөвлөмж хүргүүллээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: БНСУ-д зорчих Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллана
Next Post: Цаг нь ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт

Холбоотой мэдээ

  • Л.Халтар: Салбарын сайдын хувьд Дарханы замын ажлыг “муугүй” явж байна гэж хэлнэ Түлш, эрчим хүч
  • Наадам дөхөж, түрээсийн автомашины эрэлт, үнэ өсчээ Ажил хэрэг, байгууллага
  • Кузов засвар тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй Аж үйлдвэр, эдийн засаг
  • Туул голын салаанд боогдсон 18-19 настай долоон иргэнийг завиар зөөвөрлөн гаргав Гамшиг, эрсдэл, цар тахал
  • ДҮН ОНООГОО АХИУЛАХ ШАЛГУУЛАГЧИД ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭЕШ-Д ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • НАТО-гийн орнуудын тусгай салбарууд Украинд байлдаж байна Гэмт хэрэг, цагдаа шүүх

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL