Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Шри-Ланка: ШТС дээрх үймээнийг зогсоохын тулд иргэд рүү гал нээжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Швейцарийн тэг одтой зочид буудал Хүүхэд, өсвөр үе
  • Ньюс хөтөч: Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Монголын сагсан бөмбөгчид ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа DNN.mn Биеийн тамир, наадал
  • Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана Биеийн тамир, наадал
  • БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ЗХУ-ЫН САНСРЫН НИСЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Засгийн газар, төрийн байгуулалт
  • Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар ТОРГОЖЭЭ Элдэв
  • Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ Гамшиг, эрсдэл, цар тахал

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах байгууламжийн III шинэ шугамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрдэнэт хот болон тус үйлдвэрийн усан хангамжийн барилга, байгууламжийг өргөтгөх III шинэ шугамын бүтээн байгуулалт юм.

Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон. Олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн тул ус дамжуулах III шинэ шугамыг барьж байгуулжээ.

Ус дамжуулах III шинэ шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн технологийн усны хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидтай уулзлаа.

“Эрдэнэт үйлдвэр” 2021 онд 1,186.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн юм.

Мөн “Ковид-19” цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, хамт олонд Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гамшиг, эрсдэл, цар тахал, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Улаанбаатар хоттой ойр сонирхолтой аяллын маршрут
Next Post: Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

Холбоотой мэдээ

  • “Гурван хүүхдийнхээ төлөө өлсгөлөн зарлаж байна” Ажил хэрэг, байгууллага
  • Монгол бөхийн өргөөнд “нэг өдрийн бясалгал“ ЗОХИОН БАЙГУУЛНА Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов Ажил хэрэг, байгууллага
  • Завьт эргүүл голын усанд осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Хөдөлмөрийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ DNN.mn Элдэв
  • Ж.Бямбадорж: Тухайн үед нэг хуулийг хэлэлцэж дуусгаад, батлаад  дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL