Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ Ажил хэрэг, байгууллага
  • Эквадорын сөрөг хүчин ерөнхийлөгчөө огцрохыг шаардав Ажил хэрэг, байгууллага
  • ГХЯ: Японд манай улсын иргэн амиа алдсан нь үнэн DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Бамбай хоншоорт могой суурьшлын бүсэд орж иржээ DNN.mn Элдэв
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • БНСУ-д 16301 монгол иргэн хууль бусаар оршин сууж байна DNN.mn Аялал жуулчлал, улс орон
  • Эрх нь сэргэсэн Э.Оюунболд арслан үзүүрлэж, нулимс унагав Ажил хэрэг, байгууллага
  • Шри-Ланка улс сайдуудаа Орос руу илгээв Ажил хэрэг, байгууллага

Токиогийн олимпийн төсөв хоёр дахин хэтэрчээ

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Токиогийн олимп болон паралимп 1.42 триллион иен буюу 10.5 тэрбум ам.доллараар зохион байгуулагдсан болохыг албаныхан өчигдөр/2022.06.21/ мэдээллэв. Энэ нь 2013 онд батлагдсан анхны төсөв болох 734 тэрбум иенээ бараг хоёр дахин нугалсан үзүүлэлт болжээ.

Мэдээж төсөв хоёр дахин хэтэрсэн шалтгаан нь Covid-19 гэнэ. Цар тахлын улмаас наадам нэг жилээр хойшилж, төлөвлөгөөнд багтаагүй олон зардал гарчээ.

Үндэсний цэнгэлдэхийн хүрээлэнгийн засвар, сэргээн босголтын зардал 856 тэрбум иен байсан бол тээвэр, хамгаалалтын зардал 524 тэрбум иен болжээ. Харин цар тахлын эсрэг арга хэмжээнд 38 тэрбум иен зарцуулсан аж.

Наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан нийт зардал 640 тэрбум иен байсан бол Токио хотын захиргаа 597 тэрбум иен, Японы засгийн газар 187 тэрбум иен тус тус наадамд зориулан гаргажээ.

Өчигдөр болсон тайлангийн хурлын үеэр наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэико Хашимото “Наадамд гар бие оролцсон хүн бүрийн эрхэм зорилго нь дараагийн үедээ өв үлдээх байлаа” гэжээ.

Токио-2022 олимп, паралимпийг зохион байгуулах хороо энэ сарын сүүлээр татан буугдах бөгөөд тэд ивээн тэтгэгчдээс 376 тэрбум иен босгож, наадам хойшилсон гэх шалтгаанаар даатгалын компаниас 50 тэрбум иений нөхөн олговор авчээ. Мөн зохион байгуулах хороо наадмын тасалбар борлуулалтаас 90 тэрбум иен олно гэж тооцоолсон. Гэвч цар тахлын улмаас санасандаа хүрч чадсангүй ердөө 400 сая иен олсон гэнэ.

Мэдээ Токиогийн олимпийн төсөв хоёр дахин хэтэрчээ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Биеийн тамир, наадал, Элдэв

Post navigation

Previous Post: Ням гаригт Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно |ДААМ.МН
Next Post: Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа

Холбоотой мэдээ

  • The Night with Us дээр Бритто картаараа бут авах уу? Ажил хэрэг, байгууллага
  • Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Хоногт гурван хүн усны ослоор амь эрсэджээ DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 127.8 тэрбум ам.доллар болжээ Мөнгө, санхүү, даатгал
  • Таны найз тантай адилхан үнэртэй юу? Ажил хэрэг, байгууллага
  • ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 583.2 МЯН.ТН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 300 ХУВИАР ӨСЖЭЭ Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL