Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Esport: Дэлхийн аваргад өрсөлдөх Монголын баг тодроход нэг хоног үлдлээ Хүүхэд, өсвөр үе
  • Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • 35 хүний амь аварсан монгол залууг ОХУ-ын “ХАЛУУН ЗҮРХ” тэмдэгээр шагналаа Элдэв
  • Э.Одзаяа Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв Биеийн тамир, наадал
  • ЗГ: Оюу толгойн хэлэлцээг ажил хэрэг болгох ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Алтанбулаг чөлөөт бүсээр нэвтрүүлж байсан өндөгний нийлүүлэлтийг зогсоолоо Аж үйлдвэр, эдийн засаг
  • Хан-Уул дүүрэгт кран унаж, хоёр хүн амиа алджээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Бэлгийн цөөнх эрчүүдэд сармагчны цэцэг өвчний вакцин хийнэ Ажил хэрэг, байгууллага

Тайлбарлах нь: Дахин ашиглах гэж юу вэ?

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Дахин ашиглах гэдэг нь тухайн зүйлийг анхны зориулалтаар нь эсвэл өөр зорилгоор ашиглах үйлдлийг хэлнэ. Энэ процесс нь дахин боловсруулахаас өөр бөгөөд дахин боловсруулах гэдэг нь хуучин зүйлийг задалж шинэ зүйл хийх түүхий эдийг гаргадаг.

Дахин ашиглах нь өмнө хэрэглэж байсан зүйлсийг ашиглах боловч дахин боловсруулахгүй байх нь цаг хугацаа, мөнгө, эрчим хүч хэмнэхэд тусалдаг.

2014 онд Каталоны засгийн газар 2019 он хүртэл жил бүр 30,000 компьютер хаяхаар төлөвлөж байжээ. Эдгээр компьютеруудийн 92% нь ажиллагаатай байв. Засгийн газар эдгээр төхөөрөмжийг сэргээн засварлах ажлыг хийхэд бүх дахин ашиглах төвүүдийг татан оролцуулж хэдэн сарын дараа Ereuse.org нээгдсэн.

Ereuse.org цахилгаан барааг дахин ашигладаг байгууллагуудын нэгдэл ба тэд цахилгаан барааг дахин боловсруулах биш дахин ашиглахын дэмждэг.

CEA (Consumer Electronics Association)-ийн 2013 оны тайлангаас харахад Америкийн нэг өрх компьютер, гар утас, телевизор зэрэг 28 орчим цахилгаан бараа хэрэглэдэг байна . Шинэ цахилгаан барааны нийлүүлэлт улам бүр нэмэгдэж байгаатайгаар холбоотой америкчууд 2018 онд 2.7 сая тонн өргөн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэсэн байна.

Цахилгаан барааны амьдралын үе шатууд.

Хэрэглэсэн материалыг багасгах, дахин ашиглах, сэргээн засварлах, бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг уртасгах замаар электрон барааны хэрэглээг сайжруулснаар дотоодын болон дэлхийн хэмжээний том асуудлуудын нэг болох хог хаягдлын нийт хэмжээг бууруулж чадна.

Түүхий эд.

Газрын тос, төмөр, алт, палладий, цагаан алт, зэс гэх мэт түүхий материалууд нь маш олон цахилгаан бараанд агуулагддаг. Эдгээр элементүүдийг хөрснөөс олборлож, тээвэрлэж, боловсруулдаг. Эдгээр ажлууд нь их хэмжээний эрчим хүч зарцуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, бохирдлыг бий болгож, байгалийн нөөцийг  үрж байдаг. Түүхий эдийн олборлолт,боловсруулалтыг багасгах нь байгалийн нөөц, эрчим хүчийг хэмнэх, бохирдлыг бууруулахад том нөлөө үзүүлнэ.

Дахин ашиглах нь дахин боловсруулахаас хэд хэдэн давуу талтай:

  • Устгах зардлыг хэмнэдэг эсвэл хойшлуулдаг.
  • Нөөцийг хэмнэдэг.
  • Хог хаягдлыг багасгана.
  • Дахин боловсруулах, шинэ бүтээгдэхүүн хийхээс бага бохирдол үүсгэдэг.
  • Шинээр худалдаж авах боломжгүй хүмүүст давуу талтай.

Бизнес, үйлдвэр, институци, засаг захиргаанд зориулсан дахин ашиглах стратеги.

  • Нийлүүлэгчээс дахин ашиглах боломжтой хайрцаг,баглаа ашиглахыг хүс.
  • Бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжтойгоор загварлах.
  • Хуучин тавилга, тоног төхөөрөмжөө засах,хандивлах.
  • Дахин цэнэглэдэг үзэг худалдаж авах.
  • Тэмдэглэлд хуучирсан хэвлэмэл цаас ашиглах.
  • Сав баглаа боодлын материалыг дахин ашиглах эсвэл өөр байгууллагад хандивлах.
  • Тэмдэглэлд арилгадаг үзэг,самбар ашиглах.
  • Дахин ашиглах боломжтой аяга хэрэглэх.
  • Нэг талдаа хэвлэсэн цаасыг дахин ашиглах гэх мэт.

Солилцох дэлгүүрүүд. 

Энэ дэлгүүрүүд нь ихэвчлэн хаягддаг хуучин материалыг авч, ажилчид болон олон нийтэд бага эсвэл үнэ төлбөргүй өгдөг. Хогийн цэг эсвэл цуглуулах төвүүдэд энэ дэлгүүрүүдийг байгуулж, олон нийт дахин ашиглагдах боломжтой зүйлсийг хаяж, хэрэглэж болох зүйлээ авах боломжтой.

Өөр нэгэн дэлгүүрийн төрөл нь хэрэгцээгүй зүйлсийг (ихэвчлэн тавилга, оффисын тоног төхөөрөмж) хүлээн авч, дотооддоо эсвэл олон нийтэд худалддаг. Энэ төрлийн дэлгүүрүүдийг ихэвчлэн их дээд сургууль, засгийн газар гэх мэт томоохон байгууллагууд ажиллуулдаг.

Хаягдал солилцоо.

Хаягдал солилцох газар нь үйлдвэрийн хаягдал гэх мэтийг хүлээн авч, үнэ төлбөргүй тараах эсвэл сургууль, өдөр өнжүүлэх төвүүд, ахмадын төвүүд гэх мэт ашгийн бус байгууллагуудад бага үнээр зардаг. Хаягдал материалыг төрөл бүрийн урлаг, гар урлалд ашиглаж болно.

Хуучин эд зүйлийн дэлгүүр. 

Хуучин дэлгүүрүүд нь хувийн болон ашгийн бус байж болох ба зарим нь хуучин эд зүйлээ худалддаг бол зарим нь хандивладаг. Goodwill Industries, Salvation Army, St. Vincent de Paul зэрэг ашгийн бус байгууллагууд АНУ даяар салбартай байдаг. Хэдийгээр энэ төрлийн дэлгүүрүүд нь хог хаягдлыг бууруулах арга гэж тооцогддоггүй ч хаягдах байсан эд зүйлсийг борлуулж чаддаг.

Эх сурвалж:

https://content.ces.ncsu.edu/before-you-recycle-choose-to-reuse

https://www.epa.gov/smm-electronics/basic-information-about-electronics-stewardship

https://greengroundswell.com/e-waste-reduce-reuse-repair-recycle/2013/06/07/

https://www.ereuse.org

https://arrowaste.com/2015/10/29/6-ways-to-reuse-reduce-and-recycle/

https://en.wikipedia.org/wiki/Reuse

Мэдээ Тайлбарлах нь: Дахин ашиглах гэж юу вэ? үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Мөнгө, санхүү, даатгал, Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ, Түлш, эрчим хүч, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт үйлдвэр”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлэв
Next Post: Миланы эрэгтэй загварын долоо хоног дээрх онцлох 4 цуглуулга

Холбоотой мэдээ

  • Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардуулна DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Хөдөө аж ахуй
  • Этиопын босогчид 200 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг: Бамбай хоншоорт могойд хатгуулахаас болгоомжлох хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй Хүүхэд, өсвөр үе
  • НДШ-ийн буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL