Монгол ардын олон сайхан зүйр цэцэн үг бий. Тэдний нэг нь “Ах нь сургаж, дүү нь сонсдог” хэмээх үг. Сүүлийн үед хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл энэ үгийн эсрэг болсон мэт санагдах боллоо.
Атаман гэдэг ойлголт хэдэн арван жилийн өмнө байсан тухай ах нар ярьдаг. Нэгнийгээ дээрэлхэж бэлэн мөнгө, гутал хувцаснаас нь эхлээд дээрэмддэг байсан бүдүүлэг түүхээ бахархал мэтээр ярих нь бий. Бас болоогүй “Тухайн үеийн нийгэм нь л тийм байсан юм чинь” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Сүүлдээ бүр олны танил хүмүүс бага залуудаа нэгнээ дээрэлхэж, зодож, зодуулсан, автобус, такси, хоолны мөнгөө төлөхгүй зугтдаг байсан бараан түүхээ бахархал мэтээ …