Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ. |ДААМ.МН Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Гайтийн шоронгийн хориглууд өлбөрч үхэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Ж.Цогтсугар: Өнөөгийн нийгэм өөрөө архины хүчирхийлэлд өртсөн байна DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • Наадам: Тува бөхчүүдийн давааг 100 мянган рублиэр үнэлэв Ажил хэрэг, байгууллага
  • “Тамирчдын баяр”-ыг өргөн хэмжээнд зохион байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • ЦАГ АГААР: Өдөртөө 25 хэм, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ Хүүхэд, өсвөр үе

Песков: Орос улс цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Орос улс Өрнөдөд цаашид хэзээ ч итгэхгүй, Украин дахь нөхцөл байдлаас үүдэлтэй хямрал ч удаан хугацаагаар үргэлжлэх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков NBC, телевизэд ярилцлага өгснийг  даваа гарагт дамжуулсан байна. “Тиймээ энэ бол удаан хугацааны хямрал. Бид цаашид Өрнөдөд хэзээ ч итгэхгүй” гэж Песков англи хэлээр ярьжээ.

Пескоютой хийсэн ярилцлага   цаг гаруй үргэлжилсэн гэж түүнтэй ярилцсан  сэтгүүлч Кир Симмонс мэдээлсэн ч эфирт хэдэн минутаар үргэлжлэх нэг хэсэгхэн яриа нь гарсан дотор оросын цэргүүд Украинд америкийн хөлсний цэргийг саатуулсан тухай, америк бүсгүй Бриттни Грайнер орост хар тамхи оруулах гэж байгаад баривчлагдсан, мөн хямралын талаар ярьсан зүйлүүд оржээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь  нэвтрүүлэх эсэхээ телевиз мэдээлээгүй байна.

Песков бас Украинд байлодаж байгаад баривчлагдсан америзийн хөлсний цэргийг цаазлахгүй гэсэн баталгааг Орос улс өгч чадахгүй гэжээ. “Би юу ч амлаж чадахгүй, энэ бүхэн мөрдөн шалгалтаас л хамаарна” гэж тэр олзлогдсон америк цэрэгт Донецкийн ардын бүгд найрамдах улсад баривчлагдаж шүүхээс цаазын  ялаар шийтгүүлсэн мароккийн иргэн Брагим Саадун, британийн иргэн Шон Пиннер, Эйден Аслин нарын хувь заяаг давтахгүй гэсэн баталгаа байна уу гэсэн асуултад хариулжээ.

Оросын түрэмгийлэгчид саяхан украины Харьковын дэргэдэх тулалдааны үеэр америкийн 39 настай Александр Дрюке, 27 настай Энди Уинх  нарыг баривчиллаа хэмээн британийн The Daily Telegraph сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Украин дахь байлдаанд оролцож байгаад Харьковын дэргэдээс оросуудад олзлогдсон америк иргэдийн асуудлаар Оростой холбоо харилцаа тогтоохонд бэлэн байгаагаа АНУ-ын Төрийн департамент зургадугаар сарын 16-нд мэдэгдсэн. Үүний зэрэгцээ АНУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын иргэдийг Украинд  очихгүй байхыг сануулжээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, Элдэв

Post navigation

Previous Post: Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван үерлэж байна DNN.mn
Next Post: Британий тагнуул: Оросын нисэх хүчин жинхэнэ дайнд бэлэн биш байна

Холбоотой мэдээ

  • Инстаграм хэрэглэгчдийнхээ насыг шалгах туршилт хийнэ |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болж байна Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Монгол иргэд БНСУ-руу 15 хоног визгүй аялах боломжтой Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн албаны ерөнхий шалгалт 2022 оны 10 сарын 14-ний өдрөөс эхлэнэ |ДААМ.МН Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Life@ ХААН Банк: Аз жаргалтайгаар ажиллах “жор” Ажил хэрэг, байгууллага
  • Гялс банкаар цаг, зардлаа хэмнээд iPhone13 утасны эзэн болоорой Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL