Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Манай гурван бөх ХҮРЭЛ медалийн төлөө БАРИЛДАНА Биеийн тамир, наадал
  • Таван сарын хугацаанд нүүрсний экспортоос улсын төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Гишүүдийн тоо: Үгүйсгэх мянга, өмөөрөх ганц шалтгаан Ажил хэрэг, байгууллага
  • Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • Н.Жигжиддорж, Э.Намуун нарын дуэт “Asem Ger”-т эгшиглэх гэж байна Элдэв
  • “Стагфляцын шинж тэмдгүүд арилаагүй тул бодлогын хүүг бага зэрэг нэмэх нь оновчтой” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдана Хууль, эрх зүй
  • Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа DNN.mn Аж үйлдвэр, эдийн засаг

Наадам: Тува бөхчүүдийн давааг 100 мянган рублиэр үнэлэв

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн улсын баяр наадамд 1024 бөх барилдана. Энэ жилийн тэгш ойн наадамд Халимаг, Тува, Буриад улсын бөхчүүд барилдах хүсэлтээ ирүүлсэн аж. Эхнээсээ ч Монголд ирж, бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа сурагтай. Тэгвэл Тувагийн бизнесмен залуус нутгийн бөхчүүдийнхээ төрийн наадмыг давааг 100 мянган рубль буюу таван сая гаруй төгрөгөөр үнэлсэн гэнэ.

Харин өвөрмонгол бөхчүүдийн тухайд энэ жилийн наадамд ирж барилдах хүсэлтэй байгаа ч цар тахлын улмаас хил гааль хаалттай байгаа учир өнжихөөр болсон аж.

Мөн  гадаад улсаас ирж буй бөхчүүдийн хэрхэн эрэмбэд оруулах вэ гэдэг асуулт гарсан. Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа “Үндэсний өв соёлоос гадна монгол туургатнууд наадмыг өөр өөрсдийн онцлогт тааруулан уламжлан хийж ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль, Баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулга дээр ч аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй. Тэгэхээр гаднын бөхчүүдэд ч гэсэн нээлттэй. Нөгөөтэйгүүр ээж, аав нь Монгол Улсын иргэн боловч гадаадад төрж өссөн хүүхдүүд буцаж эх орондоо ирээд, ахуй, соёлтойгоо танилцах, үндэсний спортоороо хичээллэх хүслийг нь бид хязгаарлах боломжгүй. Магадгүй үүнийгээ бодсон ч тэр монгол туургатнууд манай улсын баяр наадамд оролцъё гэхэд бид ялгаварлан гадуурхаж болохгүй. Тодорхой хэмжээнд оролцох эрх нь нээлттэй.

Бөхийн ам авах, эрэмбийн асуудал дээр залуу бөх л гэж дуудуулах байх. Тува, Өвөрмонголдоо авсан цол нь тэр улсдаа л үйлчилнэ. Монгол Улсын баяр наадам өөрөө хуультай, бөхийн барилдаан нь тодорхой дүрэм журамтай. Залуу бөх гэсэн статустай л оролцоно гэж би харж байна” гэсэн юм.

Ямартай ч залуу бөх гэж цоллуулах тува бөхчүүд төв цэнгэлдэхэд даваа авах бүртээ 100 мянган рублиэр шагнагдах нь.

Мэдээ Наадам: Тува бөхчүүдийн давааг 100 мянган рублиэр үнэлэв үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Биеийн тамир, наадал, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: “ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ-7 ХОНОГ” АЯНД БШУЯ, БЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
Next Post: ЗГ: МИАТ болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно

Холбоотой мэдээ

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бэлтгэл ажлаа танилцуулж байна Нийгэм, иргэн, гэр бүл
  • ПРОКУРОР: Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: МИАТ болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад 145 тэрбум төгрөгийн зээл олгоно Засгийн газар, төрийн байгуулалт
  • Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  •  Л.Эрхэмбаяр: Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав, З.Мэндсайхан сайдад ТАЛАРХАЖ БАЙНА Аж үйлдвэр, эдийн засаг
  • өөө Аж үйлдвэр, эдийн засаг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL