Монголбанк өчигдөр /2022.06.21/ гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 45 сая ам.долларыг 3120.99 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 3314.8 сая ам.доллар байсан бол тавдугаар сард 3126.3 сая ам.доллар болсон гэж Монголбанкнаас мэдээлсэн.
Энэ нь өмнөх сараас 5.69%, оны эхнээс 31.05%, жилийн өмнөхөөс 35.92%-иар буурсан үзүүлэлт юм.
Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байда …