Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүрэг бүхий байгууллагуудыг ШАЛГАЖЭЭ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Мансууруулах бодис ашигласан 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулж арьс ширний үйлдвэрүүдийг цэгцэлнэ | ДААМ.МН Засгийн газар, төрийн байгуулалт
  • Өмнөговь аймгийн сагсан бөмбөг сонирхогчдод дуулгах сайхан мэдээ Биеийн тамир, наадал
  • “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10,500 сандлыг шинээр сольж байгаа“ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах аян явагдлаа DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Ойрын өдрүүдэд хурц нартай, аагим халуун байна Цаг агаар, уур амьсгал
  • Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт үйлдвэр”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлэв Ажил хэрэг, байгууллага

“Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна “

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт  шаардлага хүргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцоруулах тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (6.22.2022) хийлээ.


Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн Д.Банзрагч: Нэгдүгээрт. Үндсэн хуулийн 1-р бүлэг,  1-р зүйлд “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрх, Бүгд найрамдах улс мөн” гэж заасан байгаа. БНХАУ-д зохиогдсон Өвлийн олимпийн наадмын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ   “Монгол Улс Хятад улсын хөгжлийн галт тэргэнд суулаа” гэж зарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.1-д заасан “Монгол Улс бол тусгаар тогтносон” гэсэн заалтыг үгүйсгэсэн, хоёрт “бүрэн эрхт” гэдэг заалтыг зөрчиж бусдаас хараат болж байгааг зарласан, “Бүгд найрамдах улс” гэдэг заалт нь бусад бүх улсуудтай найрамдах гэдэг утгыг алдагдуулж зөвхөн нэг улсыг тодруулбал, “Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш” гэж тунхаглан, Үндсэн хуулийн утга санааны эсрэг гэмт үйлдэл хийсэн гэж үзэж байна.

Хоёрдугаарт.  Үндсэн хуулийн 1-р бүлэг, 2-р зүйлд:

  1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна
  2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн энэхүү заалтыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Учир нь аймаг, орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын газар шороог лиценз хэлбэрээр, хэмжээ хязгааргүй зарах, өмчлүүлэх эрх мэдлийг олгосон байдлыг  “Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг эвдэх нөхцөл бүрдүүлсэн” гэж үзэж байна. Газар өмчлөх эрхийг, цаашилбал Монгол Улсын уужим тал нутгийг лиценз хэлбэрээр гадаад, дотоодын компаниудад өмчлүүлэх эрхийг орон нутгийн засаг захиргаанд олгоно гэдэг нь орон нутагт улс төрийн эрх мэдэл олгож байгаагаас ялгаагүй. Цаашилбал, Монгол Улсад 21 автономит, бие даасан улс болгох ирээдүйн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлэг, 4-р зүйлд: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтыг зөрчиж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгд “бүрэн”, хоёрт “бүтэн” байдал гэсэн хоёр чухал заалтыг ноцтойгоор зөрсөн үйлдэл хийж байна.

Гуравдугаарт. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 5-р зүйлийн 5-д:

“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна« гэж заасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд орон нутгийн удирдлагад хэмжээ хязгааргүй газар олгох зөвшөөрлийг олгосноор малчид, үй олноор малаа бэлчээх бэлчээргүй болсон. Цаашлаад, Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, ард олны амьжиргаа, амьдралын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуйг сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс, ард түмний эсрэг аюултай бодлого хэрэгжүүлсэн гэж үзэж байна.  Малын бэлчээрийг гадаад, дотоодын уул уурхайн компаниудад олгож байгаа нь бэлчээргүй болсон мал өвс тэжээлгүй, үрэгдэж дуусах хорон бодлого явуулсан гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт. Үндсэн хуулийн 2-р бүлэг, 15-р зүйл:

“Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.

  1. Амьд явах хэрэгтэй
  2. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй« гэж заасан байна.

Цаашилбал Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэдэг заалтыг ноцтой зөрчиж, уул уурхайн лиценз эзэмшигч гадаад, дотоодын компаниудад Монгол орны цэнгэг усны нөөцийг үй олноор сүйтгэж байна. Дэлхий даяар цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед гүний усны нөөцийг санаатайгаар сүйрүүлэх бодлогыг дэмжиж байгаа Монгол Улсын оршихуйн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлэл үүсгэж байна. Цэвэр усны хомсдол үүсвэл Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ноцтой байдал үүсэх нь тодорхой.

Энэ мэтчилэн Үндсэн хуулийг зөрчсөн, монгол хүний амьд явах эрхэд шууд халдсан, Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг олон үйлдлийг хийж байгааг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнээр ахлуулсан Засгийн газрыг нэн даруй огцруулахыг шаардаж байна.

Л.ХОНГОРЗУЛ

Мэдээ “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна “ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Биеийн тамир, наадал, Засгийн газар, төрийн байгуулалт, Нийгэм, иргэн, гэр бүл, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Х.НЯМБААТАР: Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар ТОГТООДООГҮЙ
Next Post: Монгол бөхийн өргөөнд “нэг өдрийн бясалгал“ ЗОХИОН БАЙГУУЛНА

Холбоотой мэдээ

  • Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Оросын алдарт “Ласковый май” хамтлагийн дуучин Юрий Шатунов таалал төгсжээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “Хуульч бол хаана ч эрэлттэй мэргэжил” Мөнгө, санхүү, даатгал
  • “Алсын зайн гүйлтэд өөрийн биеэр бартаат замыг их туулж байна” Ажил хэрэг, байгууллага
  • “BTS”-ийн тусламжаар дэлхийн экспог зохиох эрхийг Бусан авах уу? Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Зеленский эрх чөлөөг уриалан дуудав Урлаг, соёл, загвар, хэв маяг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL