Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ЦЕГ: Өчигдөр нийт 169 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой РАШААН, СУВИЛАЛУУД Ажил хэрэг, байгууллага
  • Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • ОЛОН ӨНГӨ: Нийслэлийн иргэн Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • ТОЙМ: “Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм” хэмээн өгүүллээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Нар буцдаггүй Элдэв
  • Оросын заналхийлэлд өртсөн Литва улс НАТО-д найдаж байна Зэвсэгт хүчин, хил хамгаалал
  • “Цагаан хад“-ны тусгаарлалтад байсан жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ АМИНД ХҮРЧЭЭ Ажил хэрэг, байгууллага

Б.Төмөрбаатар: Эдгээр тамга бол манай хаадыг төлөөлөх маш үнэ цэнтэй өв

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

“Чингис хаан” музейн урд ханад байрлуулсан Их хаадын тамганы талаар хүмүүс багагүй шүүмжлэлтэй байгаа. Тэгвэл энэ тамгыг урласан Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч асан, зураач Б.Төмөрбаатараас тодрууллаа.

Цахим сүлжээгээр Чингис хааны музейн барилгад байршуулсан Их хаадын тамганы талаар олон нийт буруу ойлголттой байна та энэ талаар тайлбар өгвөл?

-Эрт дээр үеэс Монгол овог, аймаг бүр өөрийн гэсэн тамгатай байсан. Чингис хаан төр барьж байх үедээ овог аймгуудыг нэгтгэн тамгыг оноож өгч байсан. Музейн хананд байршуулсан тамгануудын хамгийн эхэнд Өгөдэй хаан, Гүег хаан, голд Чингис хааны онгин тамга, Мөнх хаан, Ариг бөх гэсэн таван хааны тамга бүтээгдсэн байгаа. Зураач энэхүү саналыг гаргаснаар эрдэмтдийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулсан.

Эдгээр тамганууд нь бүгд археологийн олдворууд мөн үү? Тухайн цаг үед хэрэглэж байсныг хэрхэн тогтоосон бэ?

-Эрдэмтэн судлаач нарын баталгаажуулснаар аль нь ямар хааны тамга гэдгийг тогтоож байгаа. Хамгийн гол хаадын өөрсдийнх гаргаж байсан зоосон дээр тамга болон нэр нь байдаг. Чингис хааны музейн хананд байршуулсан тамга дээрх дүрслэлүүд нь сүүлийн үед олдсон археологийн үнэт олдворуудын нэг юм. Бид бүх зүйлийг Хятадтай холбож ойлгож болохгүй. Гэтэл Монгол Улс өөрөө дэлхийг нэгтгэж байсан том гүрэн шүү дээ. Тийм ч учраас манай уламжлалт соёл урлаг их том хүрээг хамардаг. Энэхүү музейн хананд байршуулсан тамга нь зөвхөн Монгол Улсаас олдсон дүрслэлүүд юм. Эдгээр дүрслэлүүдийг бид өөрийн болгож авах нь хамгийн чухал. Бидний нүдэнд дасал болоогүй дүрсүүд гараад ирэхээр манайхан их цочирдож байх шиг байна. Энэ бол манай Монгол Улсын өв соёл мөн.

Эдгээр Их хаадын тамгыг заавал байршуулах шаардлагатай байсан уу?

-Миний хувьд барилгын чимэглэлийн чиглэлээр Ленинградад сурч ирсэн хамгийн сүүлийн хүн. Монголын алдарт архитектур Балдан энэ барилга дээр хамтарч ажиллах санал тавьсан. Бидний хувьд Чингис хааны музейн дотоод интерьер засалд ч оролцож байсан. Соёлын яамнаас биднийг хий гэж хэлээгүй. Мэргэжлийн үүднээс музейн гадна заавал байх ёстой чимэглэл гэж энэхүү тамгыг үзсэн. Музей байгуулах ажлын хэсэгт олон санал, хувилбар дэвшүүлсний үндсэн дээр энэ хувилбар батлагдсан.

Их хаадын тамгыг хийхэд хэчнээн урчууд хамтран ажилласан бэ?

-Энэ тамгыг урлахад 6-7 барималч, 5-6 дархад хамтран жил гаран хугацаанд хийж бүтээсэн. Олон нийтийн шүүмжлэлийг сонссон. Монголчуудын хувьд өөрсдийн түүхийн талаар бага мэдлэгтэй гэж бодсон. Миний хувьд эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн Их хаадын тамгануудаар хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж байсан. Эдгээр тамга бол манай хаадыг төлөөлөх маш үнэ цэнтэй өв мөн. Хаадын тамганы талаар олон судалгаа бий. Шинжлэх ухааны археологийн судлаачид судалсан боловч олны хүртээл болоогүй. Мөн Чингис хааны музейн дотор эдгээр тамгануудын тайлбар түүхийг нэг бүрчлэн тавьсан байгаа.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт, Засгийн газар, төрийн байгуулалт, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Наадам үзэх жуулчдаас зочид буудал, тийз захиалгын баталгаажуулалт ШААРДАНА
Next Post: Хөлбөмбөгчин Г.Ганбаяр Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ийн эзэн боллоо

Холбоотой мэдээ

  • Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, фасад хийж байсан ажилтан нас баржээ Ажил хэрэг, байгууллага
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Б.Мөнхбаатар: Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй Ажил хэрэг, байгууллага
  • Өчигдөр 169 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Ким Кардашианы охин инфлюнсер болжээ Ажил хэрэг, байгууллага
  • “Дүрс оношилгооны эмч нарыг сүрьеэгийн чиглэлээр дадлагажуулах сургалт”-ыг ЗОХИОН БАЙГУУЛЖ байна Нийгэм, иргэн, гэр бүл

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL