Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Виржил Аблогийн дурсгалд: Louis Vuitton брэндийн хавар-зун 2023 цуглуулга Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Н.Жигжиддорж, Э.Намуун нарын дуэт “Asem Ger”-т эгшиглэх гэж байна Элдэв
  • Ким Кардашъяан: Би Мэрлин Монрогийн дуураймал даашинзыг өмссөн Засгийн газар, төрийн байгуулалт
  • Эквадорын жагсаал цагдаагийн мэдлээс гарав Засгийн газар, төрийн байгуулалт
  • ​Т.Тэнгэс: Оюу толгойн гүний уурхайн барилга угсралтад дэлхийн хэмжээнд хамгийн сүүлий үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Д.Батзориг: Цементийн хомсдол, үнийн хөөрөгдлийг богино хугацаанд цэгцэлж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахаар ажиллаж байна DNN.mn Аж үйлдвэр, эдийн засаг
  • Төв банк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар нэмэгдүүллээ Мөнгө, санхүү, даатгал
  • АИХ-ын депутатууд Үндсэн хууль руу “өнгөлзвөл” өлсгөлөн зарлахаа мэдэгдэв Ажил хэрэг, байгууллага

“Аялал жуулчлалыг дэмжихийн тулд МИАТ-д татаас өгнө”

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр/2022.06.22/ танилцууллаа.


-УИХ-ын 92 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн. Хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэргүүтэй хүмүүс багтсан.

Ганц мод, Гашуунсухайт боомтод удирдлагатай автомат тээврийг хэрэгжүүлнэ. Ингэснээр тус боомтод нүүрсний импорт 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдэж байна. Долдугаар сарын 5-ны өдөр үүнийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоно. Бусад боомтуудад мөн хэрэгжинэ. Нүүрсний экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх шаардлагатай байна. Удирдлагатай автомат тээвэр нь нүүрсний импортыг нэмэгдүүлнэ.

Мөн агаарын тээврийн талаарх зарим тогтоолыг баталлаа. Аялал жуулчлалыг дэмжих зорилгохоор МИАТ-д татаас өгөхөөр болсон. Франкфурт руу тогтмол нислэгтэй болмоор байгааг аялал жуулчлалын салбарынхан илэрхийлсэн. Дотоод агаарын тээвэрлэгчдэд мөн хөнгөлөлттэй зээл олгоно.

Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг нэг номерт анхааран ажиллана Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Өнөөдөр чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин үүсээд 20 жил болж байна. Гэвч байгуулагдсан гурван бүс дээр яг бидний зорьсон зорилт хангалттай биелээгүй байна. Төрийн зүгээс бүх төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг өөрөө хийх зорилттой байсан ч тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж тогтвортой байж чадаагүй. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тусгаж, ерөнхий төлөвлөлтийг нь хийж чадаагүй. Түүнчлэн газар олголтыг замбараагүй олгосон. Аж ахуй нэгжүүдэд газар олгосон боловч үйл ажиллагаагаа явуулж чадаагүй.

Замын-Үүдэд 900 га талбайн 113.9 га талбайг 81 аж ахуй нэгжид олгосон. Гэвч тогтмол үйл ажиллагаа явуулж буй тавхан аж ахуй нэгж байна. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байна. Бусад нь алга.

Алтанбулаг дээр 500 га талбай бий. Үүний 120 га талбай нь 131 аж ахуй нэгжид олгогдсон. Үүнээс 29 нь үйл ажиллагаа явуулж байна. 11 нь үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Цагааннуурт 708 га талбайн 101 га талбайг дөрвөн аж ахуй нэгжид олгосон. Хараахан аль ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар яаралтай батлуулж, хэсэгчилсэн төлөвлөгөөгөө аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдынхаа сонирхолд үндэслэн хийх хэрэгтэй байна. Дээрх чөлөөт бүсүүд хилийн боомт дээр оршдог учир хөрш орнуудынхаа чөлөөт бүстэй нягт уялдах ёстой. Засгийн газраас хөрөнгө оруулалтаа шийдчихсэн, зураг төсвөө хийчихсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүл гэсэн даалгавар өгсөн. Сарын хугацаанд эдгээр аж ахуй нэгжүүдийг идэвхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Нөгөө талаараа бүтээн байгуулалтын ажлыг чөлөөт бүсээ эрэмбэлж эхлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдэд дэд бүтцийн хөрөнгө оруулалт их хийсэн. Хятадын 58.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар дэд бүтэц хийгдсэн. Одоо Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллараар үргэлжлүүлээд аж ахуй нэгжүүдэд дэд бүтэц хүргэх ажлыг хийж байна. Замын-Үүдийн бүтээн байгуулалтыг нэг номерт анхааран ажиллана.

Мөн Хөшгийн хөндий дэх чөлөөт бүс дээр анхаарна. Замын-Үүдийн холбогдох асуудлыг анхаарна. Газар авчихаад ажлаа хийхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн газрыг цуцлах, бэлтгэл ажлаа хангасан аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлээр хууль дүрэм журам дээр ажиллана.

Алтанбулаг, Замын-Үүд дээр үндсэндээ хоёр орны худалдаа, экспорт нэмэгдүүлэх зорилготой. Мөн аялал жуулчлал, тээвэр ложистик, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн бүсүүд бий. Энэ дээрээ дахиад дэд бүтцүүд гарч ирнэ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-2021 оны зургадугаар сараас эхэлсэн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. УИХ-аас 88 дугаар тогтоолыг гаргаж, үүрэг даалгавар өгсөн. Манай яамнаас ажлын хэсэг гарган улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1153 төсөл арга хэмжээ байгааг тогтоосон. Үүнээс 31-ийг нь хасч, 1122 төсөл арга хэмжээг нэгтгэсэн. Зургадугаар сарын 15-ны байдлаар 271 төсөл, арга хэмжээг хассахаар болсон. Би бол нэгтгэх үүрэгтэй.

Хөгжлийн төвүүдтэй хамтран эцэслээд тогтооход 851 арга хэмжээ цугларсан. Өнөөдөр эцэслэж үнийн дүнг нь компани тус бүрээр нь гаргасан. 800 гаруй төсөл арга хэмжээний 524 дээр нь магадлал хийсэн.

Нийт ажлын 61.8 хувь дээр нь гэсэн үг. 327 нь магадлалаа ирүүлээгүй. Гадаа жагсч байгаа барилгачдын зовлонг ойлгож байгаа. Магадлалаа зургадугаар сарын 15-нд дуусгана гэж байхад зарим хүмүүс магадлал битгий хийлгээрэй гэж байсан. Бид 524 төсөл дээр магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийг зөрүү гарч байгаа юм. Үүнийг Засгийн газарт танилцуулж, УИХ өргөн барина.

270 гаруй тэрбум төгрөгийн үнийн зөрүүг улсын төсөвд суулгах асуудлыг ярина. Эцэслэн шийдэх нь УИХ-ын асуудал.

Зарим барилгынхан тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж байна. Төрт ч тэр, хувийн хэвшилд ч асуудал байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. 270 гаруй тэрбум төгрөгийг 524 төсөл дээр тооцлоо. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн.

Зарим компанийн үнийн өсөлтийг танилцуулъя. “Сант-Өндөр” компанийн үнийн өсөлт 460 сая төгрөг, “Цагаан Булбай” компанийн үнийн өсөлт 554 сая төгрөг, “Зост трэйд” компанийн үнийн өсөлт 186 сая төгрөг, “Навтгар хайрхан” компанийн үнийн өсөлт 1 тэрбум 69 төгрөгөөр тус тус өсч байна. Барилгачдынхаа асуудлыг ойлгож байна.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цементийн асуудал яах вэ?

-Хөгжлийн банкны асуудлаас болж олон асуудал үүссэн. Цементийн үйлдвэрүүд том. Барилгын материалын үнэ өсч байхад цементийн үнийг тавхан хувиар өсгөж байсан үе бий. Цементийн үнэ өсөхөд Хөдөлмөрийн хуульд орсон 14 хоног ажлаад 14 хоног амраах заалт нөлөөлсөн. Том төхөөрөмжүүд Эрээнээс наашаа гарахгүй байна. Гаальтай холбоотой асуудал байна. МАК л гэхэд цементийн уут нь боомт ирээд гацчихсан байна.

Улааны цементийн үйлдвэр нь Хятадын хөрөнгө оруулалттай компани. Бид гуйсан. Тэд ашиггүй гээд зогсчихсон байна. Энэ компани Улаанбаатарын жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан. Хөтлийн цементийн үйлдвэр улсад ирсэн ч засвар орж байгаа. Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж, үнийг барих талаар ярьсан. Гэвч тээвэрлэлт асуудал үүсгэсэн. Улаанбаатар төмөр замтай энэ талаар уулзаж ярьсан. Хувийн хэвшлийн ажлыг төр өмнөөс нь хийж байна.

Мэдээ “Аялал жуулчлалыг дэмжихийн тулд МИАТ-д татаас өгнө” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Аж үйлдвэр, эдийн засаг, Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Уул уурхай, ашигт малтмал, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: ЗГ: Оюу толгойн хэлэлцээг ажил хэрэг болгох ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа DNN.mn
Next Post: Ам.долларын ханш 3.122 төгрөгт хүрлээ DNN.mn

Холбоотой мэдээ

  • ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Хөдөө аж ахуй
  • “Сондор хилэн” төвийн дунд ангийн зуны сургалт 7-р сарын 4-нд эхэлнэ Хүүхэд, өсвөр үе
  • Улаанбаатар хоттой ойр сонирхолтой аяллын маршрут Ажил хэрэг, байгууллага
  • “Жолоочийн болчимгүй үйлдлээс 4-5 хүний амь нас хохирч байна” Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ. |ДААМ.МН Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • БОАЖЯ, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хамтарч ажиллана Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL