Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • “Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй” Ажил хэрэг, байгууллага
  • Таван сарын хугацаанд нүүрсний экспортоос улсын төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Газрын тосны үнэ 0.1 хувиар буурчээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Энэ 7 хоногт хурц нартай аагим халуун өдрүүд үргэлжилнэ Хөдөө аж ахуй
  • “Эрдэнэт үйлдвэр” Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой тохионо Ажил хэрэг, байгууллага
  • Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ Элдэв
  • НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” DNN.mn Элдэв

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт үйлдвэр”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлэв

Posted on 2022-06-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс энэ сарын 13-17-ны өдрүүдэд нийт 536 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан.

Мөн “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Эрүүгийн хуулийн зохицуулалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба албан хаагчийн үүрэг хариуцлага”, “Авлигатай тэмцэхэд удирдах албан тушаалтны манлайлал” сэдвээр Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар, Нийслэлийн Татварын газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, ОБЕГ, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, удирдлагаас батлан гаргасан дүрэм, журмуудыг хянаж байна.

Төрийн байгууллагын төсөв, санхүү, хүний нөөцийн бодлого бусад үйл ажиллагааны мэдээллийг бүрэн, байнга хянах боломжтойгоор ил тод, нээлттэй байршуулсан эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Усны газар, Барилга хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Үндэсний геологийн алба зэрэг 17 байгууллагын цахим хуудас дахь мэдээлэлд үнэлгээ хийж хяналт тавив.

Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Зөвлөмж хүргүүллээ.

Эх сурвалж: АТГ

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post:  Л.Эрхэмбаяр: Ийм байвал магтаалын үг хайрлалгүй яахав, З.Мэндсайхан сайдад ТАЛАРХАЖ БАЙНА
Next Post: Тайлбарлах нь: Дахин ашиглах гэж юу вэ?

Холбоотой мэдээ

  • Ихэнх нутгаар 30 хэм хүрч хална DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Бөхчүүд бие биенийхээ идэх хоол руу допинг чулуудах дээрээ тулжээ DNN.mn Хоол, хүнс
  • “Монгол Нобелийн шагналтантай болно гэдэгт итгэлтэй байна” Ажил хэрэг, байгууллага
  • Найз охин руу нь мессэж бичсэн шалтгаанаар нэгнээ бүлэглэн танхайрсан хүүхдүүдээс мэдүүлэг авчээ Ажил хэрэг, байгууллага
  • Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа иргэдийн анхааралд Ажил хэрэг, байгууллага
  • Грекийн эрэг орчим осолдсон эртний хөгөөс Гераклийн баримлын толгой олжээ Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL