Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ким Жон Ун удахгүй Covid-19-ийг ялснаа зарлана гэв Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм, бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Удаан хугацааны уур бухимдал тархинд харвалт үүсгэдэг Элдэв
  • Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзана Хууль, эрх зүй
  • “Гишүүний эрх ямбыг дээшлүүлэх өөрчлөлт хийж болохгүй” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Монголд анх удаа зүрхний төрөлхийн хөгжлийн гажигтай нярайг мэс заслын аргаар эмчилжээ DNN.mn Элдэв
  • Хөрөнгө оруулалтын санд ногдуулах үйлчилгээний хөлсийг 50-75 хувиар буурууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Бурхан багшийн ариун чандрыг гурав хоногийн дараа Энэтхэг рүү буцаан зална Элдэв

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га талбайд их сургуулийн хотхон байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн хотхон байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мөн хэллээ. Тэрбээр хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг ч онцлов. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Хятадад “Тесла”-гийн автомашиныг хориглов
Next Post: 35 хүний амь аварсан монгол залууг ОХУ-ын “ХАЛУУН ЗҮРХ” тэмдэгээр шагналаа

Холбоотой мэдээ

  • Грекийн эрэг орчим осолдсон эртний хөгөөс Гераклийн баримлын толгой олжээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Техникийн хяналтын үзлэгийн төвүүд зуны хуваарьт шилжлээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • “Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна Хүүхэд, өсвөр үе
  • Монгол залуус орон зайн урлагаар Гиннессэд бүртгүүлнэ Биеийн тамир, наадал
  • Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр их бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL