Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов Аж үйлдвэр, эдийн засаг
  • Онцлох Instagram: Эрүүл орцтой, идэхээс ч хайран харагдах амттанууд хийдэг @nomuyeru Элдэв
  • Өнгөрөгч нэгдүгээр улиралд 1,136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөг буцаан олгожээ | ДААМ.МН Аж үйлдвэр, эдийн засаг
  • СОНИНЫ АРЫН НҮҮР: Уур бол тийм ч аюултай сэтгэл хөдлөл биш ээ DNN.mn Элдэв
  • Н.Сугар: Наадмын тасалбарыг enaadam.mn-ээр худалдана Ажил хэрэг, байгууллага
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ? Элдэв
  • Улсын наадмын сорилго барилдаанд өнөөдөр зодоглох бөхчүүд Ажил хэрэг, байгууллага
  • Амарсанаагийн гудамжны авто замыг шинэчилнэ DNN.mn Элдэв

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орлоо

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

МҮБХ-ноос барилдааны дүрэмд зарим өөрчлөлтүүдийг хийлээ.

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-с дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг орууллаа.

Мөн өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан байна.

Үүнд:

1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон. Уг шаардлагыг МҮБХ-ноос албан ёсоор томилсон өмсгөл шалгагч нар тав, зургаадугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгаж, зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд өмсгөл шалгагч нараас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх санал ирүүлсэн.

Үүнд:

1. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх,

2. Шуудагны ширээс долоо байх гэсэн хүсэлт ирснийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гэмт хэрэг, цагдаа шүүх, Элдэв

Post navigation

Previous Post: “Ачит Ихт” ХХК үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина
Next Post: Гишүүдийн тоо: Үгүйсгэх мянга, өмөөрөх ганц шалтгаан

Холбоотой мэдээ

  • “УИХ-ын гишүүд сумын заан, дүүргийн цол яриад суух цаг нь биш” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Баянзүрх: Цахилгааны аюулгүй ажиллагааг хангаж байна Ажил хэрэг, байгууллага
  • ​Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхэллээ DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • АНУ-ын Техаст ачааны машинаас 42 хүний цогцос олджээ Элдэв
  • “Улаанбаатар их дуулга-2022”-д Монголын 55 тамирчин оролцоно Биеийн тамир, наадал
  • АНУ-д галт тэрэг ачааны машинтай мөргөлдөж, гурван хүн амиа алджээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL