Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр их бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • БНСУ-ын талаас монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олгох асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлжээ Аялал жуулчлал, улс орон
  • Хан-Уул дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны айлуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
  • Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn Элдэв
  • “Ирэх жилүүдэд ДНБ өснө” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Ньюс хөтөч: Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлнэ Биеийн тамир, наадал
  • “Оюутан цагдаа” ажиллаж эхэллээ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Украинд албан ёсны нэр дэвшигчийн статус олгов Засгийн газар, төрийн байгуулалт

“ҮАБЗ Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг хариуцах ёстой”

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан.

Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн Тусгай анги (ЭХТА)-ийн 19.4.1 дэх зүйлд зааснаар шалгаж эхэлсэн. Тэрбээр 125 дахь хоногтоо хоригдож байгаа буюу 461-р хорих ангийн эмнэлэгт дөрөв дэх хоногтоо хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.БААСАН:

-Ч.Мөнхбаярыг яллах прокурорын тогтоолд БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан гэж ялласан. Монгол Улсын Үндсэн хууль, эрүү, тагнуул, прокурорын хуулиудад Хятадын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын иргэнийг яллах тухай үг өгүүлбэр, утга санаа байхгүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуульд байхгүй зүйл заалтаар ял оноосон.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ:

-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна.

Өмгөөлөгчдийн зүгээс гүйцэтгэх амжиллагааг 1 жил 3 сар явуулсан боловч нотолгоо олоогүй, хавтаст хэрэгт авагдсан материалд төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, эд зүйл огт байхгүй учраас нууцаас гаргаж, уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц, Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), олон нийтийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг ҮАБЗ-д гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Мөн иргэн Ч.Мөнхбаярт “цагдан хорих”-оос өөр хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээ авах өмгөөлөгчдийн зүгээс гаргасан удаа дараагийн хүсэлтийг хангаагүй аж. Үүний улмаас Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдал баталгаагүй болж байгаа тул суллах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэв.

ЭХТА-ийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Г.МЯГМАРСОЛЬ

Мэдээ “ҮАБЗ Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлыг хариуцах ёстой” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Хэсэгчлэн зам хааж хучилт хийж буй байршлууд
Next Post: Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хэтийн төлвийг хэлэлцэж байна

Холбоотой мэдээ

  • Б.Батцэцэг: Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Одоогоор 200 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ DNN.mn Биеийн тамир, наадал
  • Италийн DJ Уолтер Скалзоне МОНГОЛД Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • “La La Land” мюзиклд “Дуучин Ука“ балет бүжиглэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Нүхэн гарцанд автомашинтай суусан хоёр иргэнийг гаргажээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL