Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ирэх сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтын МӨНГӨӨ АВНА Аж үйлдвэр, эдийн засаг
  • Ирэх сарын 8-ны өдрөөс өмнө НӨАТ бүртгүүлж буцаан олголтоо аваарай DNN.mn Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс Элдэв
  • Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав 13 жилийн хугацаанд нэг сая шахам мод тарьжээ | ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Гашуунсухайт-Ганцмод боомтоор AGV буюу соронзон зам, автомат удирдлагатай тээвэрлэгчээр нүүрс зөөнө DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Ардчилсан намын XIV их хурал ирэх сарын 2-нд болно Нийгэм, иргэн, гэр бүл
  • ХӨСҮТ: Манай улсад ХДХВ-ын халдвартай 329 иргэн байна Элдэв
  • ЭЕШ: Дүнгээ ахиулах боломжтой DNN.mn Элдэв

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдлээ

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Жил бүр л шалгалтын үеэр хүүхдүүд шалгалтаасаа хоцорсон, бичиг баримтаа мартсан, шалгалт авах газраа андуурч ирсэн гээд бишгүй л шалтгаанууд яригддаг. Дээрх шалтгааны улмаас шалгалтдаа орж чадаагүй сурагчдын хувьд дахин нэг жил хүлээх, сурсан эрдмээ мартах гээд нэлээд хүндрэл үүсдэг.   Энэ бүхнээс болгоомжлох үүднээс сониныхоо энэ дугаарт элсэлтийн ерөнхий шалгалтын тухай болон бүрдүүлэх бичиг баримт, шалгалт авах газар, сургуулийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох Элсэлтийн ерөнхий шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд  хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж болно. Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна. ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд ордог.

Шалгалтын хугацаа, зохион байгуулалт

Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна. ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, зохион байгууна.

Бүрдүүлэх бичиг баримтын тухайд шалгалт эхлэх тухайд

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 23-ны өдөр 10:00 цагт түүхийн хичээлээр эхлэхээр төлөвлөжээ. ЭЕШ өгөх сурагчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглох юм байна.

 

 

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Нийгэм, иргэн, гэр бүл, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Үл хөдлөх хөрөнгө, газар, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: СОНИНЫ АРЫН НҮҮР: Хэрэгтэй зөвлөгөө DNN.mn
Next Post: ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс

Холбоотой мэдээ

  • Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Баяр наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байна Нийгэм, иргэн, гэр бүл
  • Засгийн газар хуралдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ Хүүхэд, өсвөр үе
  • Нар буцдаггүй Элдэв
  • Хятад улс Оросын тусгай ажиллагааны туршлагыг судалж байна Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL