Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • “ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2022” сургалт боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • 3х3: Эрэгтэй баг хэсэгтээ аман хүзүүдэв Биеийн тамир, наадал
  • НИТХ: 429 орон тоог бууруулснаар 2.7 тэрбум төгрөг хэмнэхээр болов DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • БЗД-ийн 26 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн шав тавигдлаа DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Малчдад бэлгийн боловсролын хичээл заана |ДААМ.МН Боловсрол, сургууль, цэцэрлэг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

 

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, эдгээр уул нуруудаас эх авсан голуудын  усны түвшин улам нэмэгдэх тул  үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны зургаадугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 

2022 оны зургаадугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

  22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 22, 24-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Хөдөө аж ахуй, Цаг агаар, уур амьсгал, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Туул голын салаанд боогдсон 18-19 настай долоон иргэнийг завиар зөөвөрлөн гаргав
Next Post: Улаанбаатар хот 67.292 тн шатахууны нөөцтэй байна DNN.mn

Холбоотой мэдээ

  • ШУУД: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан Ажил хэрэг, байгууллага
  • Ам.долларын ханш 3.122 төгрөгт хүрлээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Хөгжлийн банкинд 270 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • АИХ-ын депутатууд Үндсэн хууль руу “өнгөлзвөл” өлсгөлөн зарлахаа мэдэгдэв Ажил хэрэг, байгууллага
  • Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгодог асуудлын үр нөлөөг ярилцав Ажил хэрэг, байгууллага
  • Монгол орны 50 гаруй хувьд зуншлага сайн байна Мөнгө, санхүү, даатгал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL