Япон улсад Монгол улсын иргэн авто ослын улмаас нас барсан гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: “Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн.
Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна” гэлээ.