Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Украины мэргэн буучид “Predator”-ийн дүрд хувирчээ Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Лаврын навчны итгэмээргүй ач тус DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • АТГ: 27 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална Ажил хэрэг, байгууллага
  • Оросын пуужингийн довтолгоонд амь насаа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо хэрээс хэтэрлээ |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 260 төгрөгөөр суларлаа DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 10 цэцэрлэг, 4 сургууль шинээр ашиглалтад орно Ажил хэрэг, байгууллага

“Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй”

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв.

Өнөөдрийн байдлаар шийдвэр албажаагүйгээс нислэгийг эхлүүлээгүй бөгөөд ирэх долдугаар сараас тус чиглэлд нислэг эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, “Аэро Монголиа« компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниудад ямар нэгэн албан шийдвэр, мэдэгдэл ирээгүй учир энэ сард нислэг эхлэхгүй байж ч магадгүй аж.

МИАТ, “Аэро Монголиа« компанитай холбогдож энэ талаар тодруулахад Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан шийдвэр албан бус. Хятад руу нислэг үйлдэх хуваарь болоод ямар ямар авиа компаниуд үйлчлэх талаар шийд ирээгүйг хэлэв.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад, “ИНЕГ болон агаарын тээврийн авиа компаниуд хуваарь болон нислэгийн чиглэлийг тодорхой болгоно. ГХЯ-наас агаарын хилийг нээх талаар санал хүсэлт хүргүүлсэн. Түүнээс тус чиглэлд үйлдэх нислэгийг ИНЕГ хариуцна« гэлээ.

Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцаа, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болсон. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас “Air China« компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлсэн. Нөхцөл байдлаас шалтгаалж агаарын хилийг ирэх сараас нээх асуудлыг дахин хойшлуулж болзошгүй байна.

Мэдээ “Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Украинд зориулагдсан Нобелийн шагнал 103.5 сая ам.доллараар зарагдав
Next Post: И.Мөнхжаргал: Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна

Холбоотой мэдээ

  • ” Voice of Mongolia” шоуны ялагч Г.Даваадалайн тухай сонирхолтой 2 баримт Гамшиг, эрсдэл, цар тахал
  • ТОЙМ: “Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм” хэмээн өгүүллээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Грекийн эрэг орчим осолдсон эртний хөгөөс Гераклийн баримлын толгой олжээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ Ажил хэрэг, байгууллага
  • Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна Ажил хэрэг, байгууллага
  • Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүдийн тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай Улс төр, нам, сонгууль

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL