Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Г.Занданшатар: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулна Ажил хэрэг, байгууллага
  • “300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна” Худалдаа, үзвэр, үйлчилгээ
  • ШУУД: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан Ажил хэрэг, байгууллага
  • Эрт илрүүлэг үзлэгт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байна Нийгэм, иргэн, гэр бүл
  • МҮБХ-ноос “Барилдааны дүрэм”-д өөрчлөлт орууллаа Элдэв
  • Ижил үнэртэй хүмүүс хоорондоо найзалж, нөхөрлөдөг байж болзошгүйг судлаачид тогтоожээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Төв цэнгэлдэхэд болох “Nigth with us” тоглолтыг гэнэт цуцалжээ Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Маргааш болох наадмын сорилго барилдаанд Тува, Итали улсын бөх барилдана DNN.mn Ажил хэрэг, байгууллага

Украинд зориулагдсан Нобелийн шагнал 103.5 сая ам.доллараар зарагдав

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Оросын бие даасан “Новая газета« сонины ерөнхий редактор дуудлага худалдаагаар өөрийн Нобелийн энх тайвны шагналын одонгоо 103.5 сая ам.доллараар худалдав. Анх 550 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан ч одоо дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан зүйлсийн нэг болжээ. Дуудлага худалдаанаас олсон дээрх мөнгийг бүхлээр нь Украины дүрвэгсдэд зориулна гэж Дмитрий Муратов ярьсан байна. Муратов ОХУ-д үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсны төлөө 2021 онд энх тайвны шагнал хүртсэн юм.

Өнгөрсөн гуравдугаар сард буюу Орос Украинд түрэмгийлсний дараахан “Новая газета” үйл ажиллагаагаа зогсоосон аж. Учир нь Украин дахь Оросын үйлдлийг дайн гэж тодорхойлсон хэн бүхэнд их хэмжээний торгууль ногдуулах юм уу, хаах болно гэж Москва мэдэгдсэний дараа бие даасан хэвлэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Кремль мөргөлдөөнийг “цэргийн тусгай ажиллагаа« гэж нэрлэхийг тушаасан. Дуудлага худалдаа явуулсан “Heritage Auctions” компани Нобелийн шагналын шинэ эзэн хэн болохыг зарлаагүй байна.

Орост өнгөрсөн дөрөвдүгээр сард Муратовыг галт тэргээр зорч үед үл таних эрэгтэй түүн рүү улаан будаг цацжээ. Тухайн үед сайхь эр “Муратов, энэ манай хөвгүүдийн төлөө« гэж Украинд амиа алдсан цэргүүдийг төлөөлж хашхирсан байна. Муратов хуучин Зөвлөлт нуран унасны дараа 1993 онд “Новая газета“-г үүсгэн байгуулагчдын нэг юм.

Тэрбээр өөрийн шагналаа Филиппин дэх “Rappler” цахим мэдээллийн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Мария Рессагийн хамт эзэмшдэг. Ресса, Муратов нар хоёулаа улс орныхоо удирдагчдын дургүйцлийг хүргэсэн мөрдөн байцаалтын талаар нийтэлж, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсноороо алдартай. Муратов “Хэцүү цагт нэгэндээ туслахын тулд “Нобелийн шагнал«-аа худалдаалах болсон« гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC 

Мэдээ Украинд зориулагдсан Нобелийн шагнал 103.5 сая ам.доллараар зарагдав үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, Элдэв

Post navigation

Previous Post: Говь Каравансерай амралтын газарт шөнийн одод ажиглах арга хэмжээ болох гэж байна
Next Post: “Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хотын нислэг энэ сард эхлэхгүй”

Холбоотой мэдээ

  • “ East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • “Жолоочийн болчимгүй үйлдлээс 4-5 хүний амь нас хохирч байна” Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд БҮРТГЭГДЛЭЭ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Алтны үнэ 2022 оны турш өндөр түвшинд хадгалагдахаар байна Мөнгө, санхүү, даатгал
  • “Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрсдэлийг тодорхойлсон” Мөнгө, санхүү, даатгал
  • Ц.Батболд: Хатуу гишүүнчлэлтэй массын намыг татан буулгахгүйгээр парламентын ардчилал хэзээ ч зүгширч чадахгүй DNN.mn Хүүхэд, өсвөр үе

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL