Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Талийгаачийн гэдсэн дээгүүр гүйсэн байх гэж ар гэрийнхэн нь хардаж байгаагаа илэрхийлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Европын холбоо нүүрсний хэрэглээг сэргээхийн эсрэг байна DNN.mn Түлш, эрчим хүч
  • Тайлбарлах нь: Дахин ашиглах гэж юу вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Улсын Дээд шүүх Чингис хаан банкны ЭМДЕГ-т 27.8 тэрбумыг төлөх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ Мөнгө, санхүү, даатгал
  • ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Амьд явах ба “Амьд явах эрх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn Элдэв
  • Эдийн засгийн хямрал хийгээд замын бродюр Ажил хэрэг, байгууллага
  • Т.Оргил: Нийгмийн ухааны багш энэ нийгмийг өөрчилж хүнлэг иргэнийг бий болгох хамгийн том түлхүүр Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ. |ДААМ.МН Гэмт хэрэг, цагдаа шүүх

“Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар ТОХИРОЛЦОВ

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлэв.

Бидний өнөөдрийн уулзалт онцлог цаг үед буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр УИХ-аар батлагдсан үетэй таарч байгаа юм. Манай улс ирэх 5 жилийн хугацаанд мал аж ахуй, газар тариалангийн гаралтай 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох цаашлаад экспортлогч болох томоохон амбицыг дэвшүүлж, улс орон даяар хөдөлгөөн болгон зарлаад буй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мах, сүүний чиглэлийн 100 мянган цэвэр үүлдрийн үхэр шаардлагатай. Мөн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг загвар болгон хөгжүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад нээлттэй байгаа илэрхийллээ. Энэ ажлыг бид ойрын хугацаанд ажил хэрэг болгох боломжтой юм. Түүнчлэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа ч хэллээ.

Европт хамгийн томд тооцогдох “Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн” (Сомме дэ Элваж) Франц улсад энэ оны 10-р сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа гардуулан өглөө.

Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Биеийн тамир, наадал, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хөдөө аж ахуй, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Өнгөрсөн сард 572 иргэн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ DNN.mn
Next Post: Томоохон гол, мөрнүүд аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байгааг онцгойлон анхаарууллаа

Холбоотой мэдээ

  • Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn Элдэв
  • Украинд албан ёсны нэр дэвшигчийн статус олгов Засгийн газар, төрийн байгуулалт
  • Туркийн сайд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • 342,492 ширхэг хувьцаа арилжжээ Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг: Үерийн аюулаас болгоомжил DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Л.Халтар: Засгийн газраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргана Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL