Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Хонгконгийг Хятадын мэдэлд шилжсэн ойд Ши Жиньпин зочилно Засгийн газар, төрийн байгуулалт
  • Ньюс хөтөч: Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Орлогч прокуроруудын нэгдсэн зөвлөгөөнийг ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ажил хэрэг, байгууллага
  • Сонгинохайрхан дүүрэг *World share* олон улсын ТББ-тай хамтран ажиллана Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг ХУРААЖ ЭХЭЛЛЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Уламжлалт анагаах ухаан: Хийн махбодьтой хүний шинж Элдэв
  • Л.Ганбат: Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Энэтхэг улс Оросын газрын тосны импортоо 31 дахин, нүүрсний импортоо зургаа дахин нэмэгдүүлжээ Мөнгө, санхүү, даатгал

Г.Занданшатар: Амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирсэн

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Гэрийн  тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан “bepawsitive2” арга хэмжээ зургадугаар сарын 19-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцлоо. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийг боловсруулах шатанд гэрийн тэжээвэр амьтан тэжээж сургадаг иргэд болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхантай уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Тэрбээр манай улсад Амьтны тухай хуулиар мал сүрэг буюу гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал болон ашиг шимийг нь ашиглах зорилгоор үржүүлж байгаа тахиа, гахай дээр нь зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой харилцааг тус тус зохицуулдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирснийг уулзалтын үеэр тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр энэ хуулийн зорилго нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байна гээд дэлхийн 124 орон энэ харилцааг зохицуулсан хуультай гэдгийг тус арга хэмжээний үеэр танилцуулав.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: “Эрдэнэт үйлдвэр” Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой тохионо
Next Post: Оны эцэс хүртэл 11 мянган хүн залилангийн ХОХИРОГЧ болох магадлалтай

Холбоотой мэдээ

  • НДШ-ийн буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Нийслэл 2040 онд ус зайлуулах хангалттай шугамтай болно Ажил хэрэг, байгууллага
  • Монгол бөхийн өргөөнд “нэг өдрийн бясалгал“ ЗОХИОН БАЙГУУЛНА Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Мишээл Резиденс: Гэрийнхээ дэргэдээс завин аялал хийнэ Шашин, зурхай, бөө
  • Мариупольд зураг авалт хийсэн сувилагч олзноос чөлөөлөгджээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Уурхайд ажилладаг эмэгтэйчүүдэд дарамт үзүүлдэг тогтолцоог хална гэв Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL