Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа! Аж үйлдвэр, эдийн засаг
  • Хонгконгийг Хятадын мэдэлд шилжсэн ойд Ши Жиньпин зочилно Засгийн газар, төрийн байгуулалт
  • Краныг тэгш бус байрлуулснаас болж хоёр хүн амиа алджээ Элдэв
  • ​Өнөөдөр Олон улсын иогийн өдөр DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Фэйсбүүкээр 310 иргэнийг залилж, хохирол учруулсан этгээдүүдийг шүүнэ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • ЗӨВЛӨМЖ: Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Өчигдөр нүүрс тээврийн 833 автомашин БНХАУ-ын хилээр оржээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • “Гишүүний эрх ямбыг дээшлүүлэх өөрчлөлт хийж болохгүй” Аж үйлдвэр, эдийн засаг

Гадаад дахь ЭСЯ, консулын газар “тоног төхөөрөмж” нэрээр 1,8 тэрбум төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашин худалдан авчээ

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй гэх “хэмнэлтийн бодлого” хилийн дээсний цаана байгаа төрийн байгууллагуудад үйлчилдэггүй аж. Өнгөрсөн 4-р сард хэд хэдэн оронд суугаа манай ЭСЯ, консулын газар, худалдааны төлөөлөгчийн газар “тоног төхөөрөмж” нэрээр бараг хоёр тэрбум орчим төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашин худалдан авчээ. Энэ хавар монгол төрийн “алтан аргамжаа” нар “мерседес-бенц”, “бмв” “тоёото” брэндийг сонгосоноос “бмв”-г илүүтэй “таалжээ”. Бангкокын ЭСЯ 262 сая төгрөгөөр, Будапештын ЭСЯ 265 саяар, Брюсселийн ЭСЯ-ынхан 254 сая төгрөгөөр тус тус дээрхи тансаг зэрэглийн автомашин худалдан авчээ. Хөх хот дахь консулын газар 199 сая төгрөгөөр мөн худалдан авсан байна. Алдарт “Мерседес-Бенц”-ийг Лондон дахь ЭСЯ 262 саяар, Ром дахь ЭСЯ 205 сая төгрөгөөр өөрийн болгожээ. Истанбулын консулын газар 164 сая төгрөгөөр шинэ “бенц”-ээр гараашаа “мялаасан” аж. Эрээний консул хүртэл 137 сая төгрөгийн “бенц”-тэй болжээ. Зардал ихтэй ЭСЯ, ЕКГ дээр тансаглах дуртай Владивосток дахь худалдааны төлөөлөгчийн газар нэмэгдэж 137 сая төгрөгөөр “тоёото” жийп авсан байна. Ийнхүү ердөө нэгхэн сарын дотор “алтан аргамжаа” нар хоёр тэрбум орчим төгрөгөөр “тоног төхөөрөмж” нэрээр унаагаа сэхмэн юүлээд амжжээ.

Эх сурвалж: tumen.mn

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Худалдаа, үзвэр, үйлчилгээ, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Этиопын босогчид 200 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ
Next Post: АТГ: 27 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна DNN.mn

Холбоотой мэдээ

  • Бэлгийн замаар дамжих өвчлөл 15-39 насны залуучуудын дунд өндөр байна Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “Doorknock 2022” уулзалт зохион байгуулна DNN.mn Худалдаа, үзвэр, үйлчилгээ
  • АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Ажил хэрэг, байгууллага
  • Э.Одзаяа Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв Биеийн тамир, наадал
  • Шар бич өдөр DNN.mn Элдэв
  • Э.Одзаяа Азийн тивийн АВАРГА БОЛЛОО Биеийн тамир, наадал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL