Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Оросын сэтгүүлч Украинд зориулж Нобелийн шагналаа худалдана Мөнгө, санхүү, даатгал
  • С.Наранцогт: Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болсон ч зорилт хангалттай биелээгүй Ажил хэрэг, байгууллага
  • Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV тээвэр нэвтрүүлснээр нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ Аж үйлдвэр, эдийн засаг
  • СОНИНЫ АРЫН НҮҮР: Ах нь сургаж, дүү нь сонсдог DNN.mn Элдэв
  • Монголд 16 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач чуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • ​Б.Мөнхбаатар: Үнийн өсөлтөөс болж барилгын төсөвт өртөг 270 тэрбум төгрөгийн зөрүү гарлаа Ажил хэрэг, байгууллага
  • ХХА: Зөгийн тооллогыг ирэх сарын 8-ныг хүртэл ОРОН ДАЯАР явуулна Хөдөө аж ахуй
  • АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн нас баржээ DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав

Posted on 2022-06-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургаадугаар сарын 17-нд Люксембургийн Их Гүнт Улсад айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар нар ажиллав.

Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга ноён Фернанд Этген тэргүүтэй төлөөлөгчид манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уулзалтын үеэр манай улсад элбэг тохиолддог зүрх судасны өвчлөлийг анагаах чадавхийг бэхжүүлэхэд Люксембургийн Засгийн газар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, Люксембург Улсаас хөгжлийн тусламж үзүүлж эхэлсний 20 жилийн ойг энэ оны долоодугаар сард хоёр тал хамтран тэмдэглэх гэж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Люксембург Улстай тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд, ялангуяа банк, санхүү, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов.

Ноён Этген Монгол Улс ардчиллал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлсийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж буйг онцлон ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойн баяр мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гэмт хэрэг, цагдаа шүүх, Мөнгө, санхүү, даатгал, Түлш, эрчим хүч, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Улаанбаатар хот 67.292 тн шатахууны нөөцтэй байна DNN.mn
Next Post: МҮБХ-ноос “Барилдааны дүрэм”-д өөрчлөлт орууллаа

Холбоотой мэдээ

  • Гаалийн татвараас чөлөөлсөн импортын хүнсний бүтээгдэхүүний үнийг ШӨХТГ хянана Аж үйлдвэр, эдийн засаг
  • Фүкүшимад учирсан хохирлыг засгийн газар хариуцахгүй гэв Гамшиг, эрсдэл, цар тахал
  • БШУ: Ирэх жилд сурагчийн сурлагын амжилтын чанарыг 55 хувьд хүргэсэн байх зорилго тавьсан Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр “Олон улсын олимпийн өдөр” DNN.mn Биеийн тамир, наадал
  • НЦУГ: “Оюутан цагдаа“ хөтөлбөрийг ЭХЛҮҮЛЛЭЭ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Л.Ганбат: Дүн оноогоо ахиулах шалгуулагчид хоёр дахь удаагийн ЭЕШ-д хамрагдах боломжтой DNN.mn Боловсрол, сургууль, цэцэрлэг

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL